Сайн байцгаана уу
Та бүхэнд энэ өдрийн мэнд.
Юуны өмнө өөрийгөө танилцуулья. Миний бие УБ хотдоо амьдарч байгаа жирийн нэгэн төрийн албан хаагч. 2010 оноос эхлэн хувиараа монгол-солонгос хэлний бүх төрлийн аман болон бичгийн орчуулгыг хийж эхэлсэн ба монголын баталгаат орчуулагчдын холбооны гишүүн. БНСУ-ын визаны бичиг баримт, бүтээгдэхүүн, байгууллагын танилцуулга, ОУ-ын хурлын орчуулга, олон ангит киноны орчуулгын хяналт, номын орчуулга болон хяналт, төрийн байгууллагын албан уулзалт, арга хэмжээний орчуулга зэрэг бүх төрлийн орчуулгыг хийж байсан туршлагатай бөгөөд шаардлагатай тохиолдолд хөтөч хийдэг.
Хэрэв та бүхэнд энэ мэтчилэн монгол-солонгос хэлээр зайнаас болон ажлын бус цагаар хийх боломжтой аман болоод бичгийн орчуулгын ажлын санал байвал хуваалцана уу.
Баярлалаа
Та бүхнийг хүндтгэсэн,
Б.Болор-Эрдэнэ