Сайн байна уу? Намайг Тэнгис гэдэг одоо 19настай энэ 6сард io institute гэх СЭЗИС ийн нэг жилийн түргэвчилсэн программын ангийг төгсөх юмаа. Төгсөөд эзэмшсэн байх мэдлэг гэвэл JS Basic, Postgresql , Java , reactjs , node js, flutter, html / css, figma зэргийг тодорхой хэмжээнд сурсан байх болно. Би өөрөө их код бичих сонирхолтой сонирхлоороо энэ мэргэжлийг сонгосон юмаа. Харин одоо бага зэрэг төөрчихлөө ирээдүйд яах талаараа. Хувьдаа би ирээдүйд freelancer хийх бодол хүсэлтэй . Одоохондоо мэдлэг дэндүү дутуу дулимаг байна аа . Төгсөөд яах хэрэгтэй вэ? Ямар ажил ямар компанид орох хэрэгтэй вэ аль болох их л юм сурах хүсэлтэй байгаа юмаа ямар компани зүгээр вэ зөвлөөд өгөөч. Мөн хувиараа юу сурч хөгжүүлвэл хэрэгтэй вэ?
1 Like
Сайн уу Тэнгис ээ?
Харин яах вэ?
Яг одоо freelancer хийгээд явахад арай туршлага/ур-чадвар дутаж магадгүй. Ажлын талбар дээр их юм сурна шүү.
Жижиг, дунд хэмжээний газруудтай уулзаад шинжиж үзэх хэрэгтэй юм болов уу? Нэг орсон газраа дор хаяж 2 жил ажиллаж туршлага хуримтлуулна гэж тооцоод:
- Дарга, удирдлагыг нь
- Яг өөрийг чинь ахалж ажиллах ажилтныг
- Ажлын байрыг нь
- Өсөн дэвжих боломжийг нь
шинжээд үзвэл ямар вэ? Яг тэр компани тийм, ийм гэхээсээ илүүтэйгээр өдөр тутамдаа тулж ажиллах хүмүүс чинь хэр байхаас ажлын орчин их хамаардаг шүү.
2 Likes