Гэрээсээ гэрэлтэгсдийн нэг болохын төлөө

Сайн байна уу сайтын хамт олоон? Намайг Ганзориг гэдэг. 30 гаран настай. 2010 онд геологийн хайгуулын мэргэжил эзэмшээд 11 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөө зогсох эрхгүй уул уурхайд цаг наргүй ажилладаг. Сэтгэлийн углуурганы гүнд технологийн салбар үргэлж сонирхол татсаар ирсэн билээ. Гэвч сүүлийн 1-2 жилийн хугацаанд IT чиглэлд “passion” маань ихэд сэтгэл алдрах боллоо. Яагаад ч юм энэ pandemic, lockdown-ы энэ цаг үе карьераа өөрчлөх дохио ч юм шиг их санагдах боллоо. 2020 оны 1-2р сарын үед өөрийн тань medium дээрх нийтлэл их мотивац өгсөн гэж боддог. Гэхдээ түүнээс хойш ямар нэгэн алхам хийсэнгүй өдийг хүрчээ. Магадгүй огт ажиллаж үзээгүй, мэдэхгүй салбартаа онлайнаар сурах гээд, менторгүй давхиад ороход иргэний зориг, потенциал дутсан байх. Гэхдээ зүгээр суусангүй хувь хүний хөгжил талдаа өчүүхэн хөрөнгө оруулалт хийж Transcendental Meditation, English Academic Grammar update хийсэн. Хэлний хувьд сул талууд болох бичгийн болон ярианы чадвараа сайжруулах тал дээр ажлынхаа хажуугаар суралцсаар байгаа. Түвшин B2, IELTS-аар 5-6 хооронд хэлбэлздэг.
Одоо яг над шиг IT салбарт хөл тавьж ажил амьдралын замналаа өөрчлөх гээд чадахгүй ч нас бол тоо гээд бууж өгөхийг хүсэхгүй хүмүүст туршлага дээрээ үндэслэн Хамгийн Оновчтой Сайнаараа Юу Гэж зөвлөх вэ? Ментороо хаанаас олох вэ? Бид нар шиг хүмүүст менторлох хүн байдаг болов уу? Эсвэл Nest, Amjilt, Ehlel academy, Odosury, Melearn, 1234.mn гэх мэт online source-уудын аль нэгнээс эхлэx үү? Freecodecamp-аар бага багаар сурч эхлэх үү?

6 Likes

Сайн байна уу,

Үе тэнгийн үхэр, хонь жилтэн юм байна :slight_smile:

  1. Оройтсон уу? Огт оройтоогүй. Хар залуугаараа байна ш дээ. How He Became a Developer at 45 | Old Programmer - YouTube иймэрхүү бичлэгүүд зөндөө байгаа ганц, 2 - г үзээрэй.
  2. Өөрөө сурах бүрэн боломжтой. Бас л юүтүб дээр хүмүүсийн түүх зөндөө байгаа. Интернэтэд бүх зүйл байгаа болохоор дэлхийн хаана ч байсан ялгаагүй. Хүмүүс сураад болоод л байгаа.
  3. Англи хэл чинь хангалттай юм байна. Эхлэхэд энэнээс илүү хэлний шаардлага байхгүй.

Хамгийн чухал нь бол чи яг үнэхээр хүсч байна уу, үнэхээр дуртай юу, урт хугацаанд шантралгүй үзэж чадах уу л гэдэг асуудал.

Хөдөө ажиллаж байхад юм хийнэ гэж худлаа байх өглөө оройдоо амарч байхдаа ядаж юүтүбээс бичлэг үзээд ерөнхий ойлголт, дүр зургууд аваад, өөртөө урам зориг оруулаад л байхад хангалттай байхаа. Орчноо, хүрээллээ виртуалаар ч гэсэн өөрчлөөд үз.

Эхлээд юу юуны духанд хүрэлгүй өндөр эрсдэл битгий гарга. Ажлаасаа гараад сурч эхэлнэ гэдэг тийм ч сайхан санаа биш. Ээлжээр ажилладаг байх тийм үү? Хэрвээ тийм бол эхлээд амрах хугацаандаа сураад үз. 14 хоног амардаг бол энэ өдрүүдийг зөвхөн IT судлахад зарцуулвал овоо амтлаад авчих байх.

Миний бодлоор эхлээд алгоритм гэх мэт суурь мэдлэгээ Монгол хэл дээр авах нь тийм ч буруу биш. Танхимын сургалт ихэнхи нь чанар муутай бас төлбөр өндөртэй. Цаг, мөнгөө үрээд л дуусна. Дээр хэлсэнчлэн танхимын сургалт бол том эрсдэл.

Онлайнаар эхлээд судлаад үз. Монгол онлайн хичээлүүд хямдхан юм байна лээ. Эсвэл юүтүб дээр үнэгүй хичээлүүд ч зөндөө байгаа. Одоо үед зөвхөн онлайнаар л бүгдийг сурах бүрэн боломжтой.

Эхлээд програм бичих, алгоритм гэж юу юм бэ гэдгээс эхэлсэн нь дээр болов уу. Алгоримтын үндэс, програмчлалын хэлний үндэс маягийн хичээлүүд гэсэн үг. Угаасаа эд нарыг заахдаа нэг хэл заах байх. Python эсвэл Javascript - р эхний хэлээ сонго. Тоочвол өчнөөн сонгох шалтгаан байгаа гэхдээ энэ одоохондоо чухал биш. Гол нь эхлэх л хамгийн чухал.

За тэгээд эхлээд судлаад ирэхээр аяндаа мэдэгдэнэ. Би компьютерийн ард удаан сууж чадах хүн мөн үү биш үү гэдгээс эхлээд л… Сонирхол төрж байвал, болмоор санагдаж байвал барьцаа улам лавшруулаад дараагийн алхмаа хий.

Муу багш, муу сургалт таараад зааж чадахгүй урмыг чинь хугалахыг, “би чадахгүй юм байна, би дургүй юм байна” гэдэгтэй битгий андуураарай! Өөрийгөө сайн сонс, чагна.

Энэ удаадаа энд хүргээд дуусгая. Асуух зүйл байвал санаа зоволтгүй асуугаарай. Амжилт!

“Whether you think you can, or you think you can’t–you’re right.” - Henry Ford

It is only up to you, man. Good luck!

9 Likes

Сайн байна уу? @delgermurun. Бүрэн дүүрэн бичсан маш сайхан REPLY байлаа. Хэн нэгэн хариу бичихийг тэсэн ядан хүлээж байлаа.
Яг зөв би хөдөө ээлжээр ажилладаг. Шууд ажлаасаа гарахад Гэр Бүлийн Амьжиргаанд эрсдэл үүсэх төлөвтэй байгаа. Корона-аас болоод ээжлийн хуваарь 20/10 байснаа бараг 30/20 болж заримдаа 40/30 болж утгаа алдаж байна. Physically их ядардаг ажил учраас заримдаа Energy-ээ өөр зүйлд зарцуулъя гэхэд бараг дууссан байдаг. Гэхдээ Meditation-ээр заримдаа эргээд нөхөж чаддаг.
Одоо ажиллаж байгаа мэргэжил маань заримдаа их тоон дата нь дээр анализ, синтез хийж, дараагийн алхмаа төлөвлөх их шаардлага гардаг. Үнэхээр сонирхолтой бол нэг суугаад ард нь гараад, юмны учир шалтгаан, яагаад үүнд нөлөөлөв гэдэгт ихэд сонирхол татагддаг. Яг энэ маань магадгүй DATA ANALYSIS гэдэг төрөл рүү ойр байж болох юм гэж гэнэт бодлоо.
Мөн чиний хэлснээр гэртээ амарч байх хугацаандаа түлхүү өнгийгөөд нэг үзье. Бичсэн зүйлийг тань уншаад урам их орлоо. Тэр эрчээрээ чиний хэлснээр нэг яваад үзнээ. 1234.mn python-ын хичээл авчихсан байсан. Тэрийгээ үзээд эхлэе дээ. Сурахад хамгийн амархан хэл гэж их дуулдсан.
Цаг гаргаж зөвлөгөө өгсөн он жавдаа маш их баярлалаа. Дараа асуух зүйл байвал заавал асуунаа. May the Force Be With Us. :smiley: :smiley: :smiley:

7 Likes

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Ganzorig :slight_smile:

@delgermurun янзын сайхан хариу бичжээ :+1:

  1. Өөрийнхөө “суралцах арга барил” -ыг мэдэж авах хэрэгтэй. Байхгүй бол бий болгох хэрэгтэй. Дасал болоогүй хүний хувьд бие даан суралцах нь маш их энерги зарцуулдаг, тиймээс зарим тохиолдолд төлбөртэй сургалт аваад өөртөө санхүүгийн ч болтугай шахалт үзүүлэх нь маш тустай байдаг. Харин нэгэнт суралцах арга барилтай болсон хүний хувьд интернет байхад л болоо (суурь тавихдаа Монгол хичээл авч үздэг чинь зөв шүү)
  2. Өгөгдлийн шинжилгээ маш сонирхолтой салбар. Яг үр дүн нь нүдэнд ил байдаг болохоор ч тэр байх. Ер нь энэ чиглэл рүү хөрвөвөл хамгийн боломжтой санагдаж байна (одоогийн ажил дээрээ дөрөөлнө гэдэг хамгийн зөв алхам). Гэхдээ яг өөрийн чинь сонирхол мэднэ шүү дээ.
  3. Бясалгал - гайхамшигтай! Би сүүлийн хэдэн жил бясалгал хийх гэж үзээд яг ноднин 10 сард сургалтанд сууснаасаа хойш тасралтгүй 4 сар хийж байна. Өдөрт 3 удаа, 1 удаад 24 минутаар. Үр дүн маш сайн байгаа шүү. Нэгэнт үр дүнг нь үзсэн хүн бол таслахгүй хийгээд л байх юм билээ.

Юу ч гэсэн сууриа сайхан цутгачихсан байхад учир нь олдоно доо :grinning:. Амжилт! Явцаа, юу болж байгаагаа энэ topic дээрээ бичиж байвал бүүр сайхан шүү.

9 Likes

Хариу бичсэнд маш их баярлалаа. Урам авлаа.

Сайн байна уу. Ямар бясалгал хийдэг вэ? Их олон төрлийн бясалгал байх юм. Аль нь хөгжүүлэгч хүнд зүгээр байдаг юм бэ

2 Likes

Ёстой л зүсэн зүйлийн бясалгалууд бий дээ. Миний хувьд яг мэргэжлийн багшаар заалгаж байсан хэдээс яг дараах хоёр нь хөгжүүлэгчдэд (ер нь ажил хийдэг хүн бүрт) тун хэрэгтэй санагдсан:

  • Ажиглан шинжих бясалгал (analytical meditation)
  • Амирлан оршихуйн бясалгал (calm abiding meditation)

Удаан хугацаагаар тогтмол хийсний дараа ухаан санаа хурц, уур уцааргүй, анхаарал төвлөрөл эрс сайн болдог гэдэг. Миний хувьд уур уцаар мэдэгдэхүйц багассан, бас анхаарал төвлөрөл харьцангуй сайжирсан шүү.

11 Likes

Сайн байна уу?
Энэ сайт таалагдаж байна. Би ч гэсэн бясалгал хийдэг.
Сэтгэлийг төвлөрүүлж, сэргэг, мэдрэмтгий байхад тусалдаг шүү.
Энэ сэтгэл, бие, элдэв матер ч гэсэн ижил шинж чанар бүхий тасралтгүй асар хурдтай үүсэн устаж байдаг бүтэцтэй гэдгийг өөрийн биеэр туулан үзэж байлаа. Баттай ноттой зүйлгүй таатай, таагүй, өнгөрсөн, ирээдүйн 2 туйлд савчиж байдаг сэтгэл шүү. Залуурдагч нь одоогийн та.
Одоогоороо төвлөрч сурвал маш ихийг Цахилгааны инженер, Электроник, Хиймэл оюун ухааныг суурийг тавигч тасралтгүй сэтгэл биеээ хөгжүүлэн амьд ухаалаг машин болгосон Николь Тесла шиг сэрүүн, сэргэг болох боломжтой. Сэтгэлийн төвлөрлийн тодорхой шатанд хүрвэл сэтгэл цэвэршиж хурд нь нэмэгдсэнээр таашгүй гайхалтай үр дүнд хүрч болдог юм.

Зорисон ажилдаа илүү үр дүнд хүрэхийг хүсвэл сэтгэлийн хир буртаг, бохирдлыг арилгадаг бясалгал нь хамаагүй ашиг тустай шүү.

4 Likes

Сайн байна уу @Ganzorig

Дата аналистаар занимаалдаж эхэлсэн үү, ур чадваруудаа суулгах сурах тал дээр юу юу хийснээ хуваалцаач. Баярлалаа.

Энэ 2 төрөл нь маш их хэрэгтэй юм бна. Санал болгох багш байвал санал боогоорой. Миний хувьд монголд ирснээсээ хойш бүх зүйл эсрэгээрээ эргэсэн гэж хэлж болно. Анхааралтай төвлөрч сууж чадахгүй байгаа. үргэлж хийж байгаа зүйлээсээ тэс өөр зүйл толгой дотроо төлөвлөөд суух, санаа зовинох, бухимдах зэрэг огт хийдэггүй зүйлүүдээ өөрөө мэдэхгүй хийдэг болоод байгаа. Өмнө нь бол нэг зүйл бариад суухад дуусгаад босдог байсан бол ийм өөртөө ч итгэхэд хэцүү үйлүүд гаргадаг болсноос хойш хэдэн өдөр суугаад ч гараас гарахгүй байх тохиолдол их болоод байна. Надад туслаарай.

Сайн уу @Jagaa05, Манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

Өмнө нь яг орчин, хүрээлэл, гадны нөлөө зэргээс болоод маш сайн төвлөрдөг байсан байж магадгүй (миний таамаглал :sweat_smile: ). Тэгээд тэр бүх гадны нөлөөлөл байхгүй болчхоор биеэ дааж төвлөрөх гэхээр хэцүү байдаг үе надад тохиолдож байсан.

Мөнхбаатар багш тогтмол онлайн сургалт явуулж байгаа. Номыг нь авч уншаад дээрх бясалгалуудыг хийж үзсэн ч болно.

Сайн уу? Золбаяр,
Би та бүхний зөвлөгөөгөөр зайнаас ажил хийж эхэлсэн. Upwork.d анхныхаа ажлыг аваад 5$ орж ирсэн байна. Би үүгээрээ connect худалдаж авч болох уу? Худалдаж авья гэхээр promo code нэхээд байна. Бас орж ирсэн 5$ хүлээгдэж байгаа гэсэн төлөвт байна. ХХБ-д нээсэн дансаа хэрхэн холбох бэ? Би хэлэндээ тийм ч сайн биш болохоор төлбөр тооцооныхоо учрыг сайн олохгүй байна. Одоо бас нэг урилга надад ирсэн. Урилганы дагуу хүсэлтээ явуулахад Connect хасагдах уу? хэд хасагдах нь надад харагдсангүй. Payoneer.ийг уг нь сонгож бүртгүүлсэн. Яаж данстайгаа холбох вэ? Гол нь би орж ирсэн доллароораа connect яаж авах вэ? Надад зөвлөгөө өгөөч please

1 Like

Сайн байна уу? @boogiisun

Ямар сайхан мэдээ вэ :star_struck:

Би Upwork дээр ажиллаж үзээгүй болохоор сайн зөвлөж чадахгүй байх аа. Туршлагатай хүмүүс зөвлөнө гэж найдаж байна :slight_smile:

@saruulzii

Сайн уу, @boogiisun

  1. Connect авч болно, тэр промо код нь заавал биш шүү, оруулахгүйгээр дээд талаас нь авах хэмжээгээ сонгоод BUY дараад үзээрэй. ОУ картаа холбоод л шууд авчихаж байсан даа.

  2. Төлбөр 5 өдөр түгжигддэг, 5 өдрийн дараагаас upwork дээрх чиний дансанд орж ирнэ.

  3. Урилга бол connect шаардахгүй, тиймээс аль болох урилга авах нь ашигтай гэсэн үг. Гэхдээ бас урилгадаа ажлын 1, 2 өдрийн дотор хариулахгүй бол хариу удаан өгдөг гээд жаахан ранк унадаг шүү, дор нь чадна чадахгүйгээ хэлээд явчихаж байгаарай.

  4. Payoner дээр ХХБ ОУ картаа холбоод, дараа нь тэр payoner дансаа upwork-доо connect хийнэ, гэхдээ payoner шаал дэмий санагдсан, $350-г татахад шимтгэл гэж $40-г авсан байсан, банкнаас асуусан, цаанаасаа ийм ирсэн гээд, payoneer, upwork болхоор банкнаасаа асуу гээд дундаа гүйлгээд таардим билээ, best нь paypal шүү, гадаадад байдаг мурьчихгүй хүний данс руу хийгээд, тэр хүнээсээ эндэхийн данснаас нь шилжүүлгээр авах гэх мэт зарчимаар нь арай бага алдагдалтай авдаг.

Хэдэн зөвлөгөө:

  1. Account-аа upgrade хийгээд хэрэггүй байдишүү, бусад хүмүүсийн bid харна гэх мэт боломж нэмэгддэг, гэхдээ бусдын bid гэдэг нь бараг 0-с их бүх тоо байдаг, тэрний оронд connect авах нь ашигтай.

  2. Өмнөх work history-г нь харж bid өгөх, дундаж hr rate-г харж үнэ хөлсөө тохирох.

  3. Аль болох чадах юмаа хийх, чадахгүй юмаа өдөржин хийгээд $10 аваад байвал бүтэн 30 хоног ажлаад $300 л авна шүү.

  4. Ажил авахын тулд гээд хэт үнэгүйдүүлж болохгүй, чи нэг ажлыг хямд үнээр цохиж авлаа гэхэд тэр хүн дахиж чамаар юм хийлгэхдээ тэрнээс илүү үнэ барагтай бол хэлдэггүй, тэгхээр чиний ханш угаасаа л доогуур тогтчихлоо гэсэн үг, хэмжээг нь тааруулах хэрэгтэй.

  5. Аль болох цөөхөн өрсөлдөгчтэй байх. Ийм байхын тулд нэг бол тасарчихсан гар байх, эсвэл бусдын чаддаггүй, хийдэггүй юмыг хийх. Би жишээ нь ionic v3 дээр алдаа засдаг байсан, надтай өрсөлдөх хүмүүс дээд тал нь 8 л хүрч байсан байх, хар мянган хүн дундаас явж явж нэг шинэковыг хэн ч тоож харахгүй шүү дээ, тэгхээр аль болох цөөн өрсөлдөгчтэй ажил дээр bid хийгээрэй, хэдэн арван хүнтэй ажил дээр connect үрэхийн л гарз шүү.

Эхний нэг хоёр сар ер нь нэлээд л ачаалалтай байдаг шүү, тэгээд сүүл рүүгээ өмнөх харилцагчид уриад, шинэ ажил өгөөд, хөлс мөнгөө ч арай дөнгүүр тавьж бариад овоо хөөрхөн болоод ирдэг шүү. Алтан дүрэм: ХЭРЭГЛЭГЧ БОЛ ХААНЫ ХААН! Гэхдээ би БООЛ БИШ!!! Хэлж ярьсан ажлынхаа хүрээнд л ажиллах хэрэгтэй, тэг ингэ гэсэнд нь бөхтөлцөөд байж болохгүй, чи боол биш, бас босс ч биш, дүрмээрээ л тогло.

7 Likes

Баярлалаа zolbayar, Saruulzii

Яг өөрт тулгамдаж болох асуудлуудаа шийдэж болохуйц үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Монголд ийм гоё чин сэтгэлээсээ үнэгүй зөвлөдөг залуучууд бас ховор шүү. Бахархаж байна.

Үнэ тохирох тухайд угаасаа ажлын зар нь цагийн 5,6 доллар гэсэн байхад нь өсгөж санал тавиад нэмэргүй байх тэ? Яг ижилхэн ажлыг өөр орны хүмүүсээр 20,30 доллараар хийлгээд Монголчууд авах зар нь 6 доллар байгаад байна. Энэ нь улс орны хөдөлмөрийн хөлсний жишигт нь нийцүүлж байна гэсэн үг үү?
Бас гадаадад байгаа хүний утасны дугаарыг ашиглаад Payfal account нээгээд ашиглаад байх боломжгүй юу?

2 Likes
  1. Үнэ тохирох дээр тэр хүний хэлсэн үнээр бүхнийг хийгээд байж болохгүй, олны дундажыг харах хэрэгтэй, голдуу Монголчууд хэлсэн үнээр нь хийх хандлага ихтэй байдаг, тиймдээ ч гадаад харилцагчид бага үнээр аваад сурчихсан, муу зан суусан байдаг, би олон жил мэргэжлийн орчуулга хийсэн, бага хөлстэйг авахгүй, үнийг нь нэмээд хэлчихээр өөр хэн нэг нь тэр бага хөлсөөр дуугүй аваад л хийчихсэн байдаг, дараагын бүх ажил бараг тэр замаар алдаад дуусдаг гэхэд болно, үнэгүйдүүлэхгүй байхын тулд чи ганцаараа хичээгээд ч барахгүй ажил дөө, өөр хүн үг дуугүй авч л орхино. Би зөвхөн Монголчуудад зориулсан ажил хайж байгаагүй, орчуулгын ажил л тиймэрхүү байдаг даа, орчуулга дээр бол тиймэрхүү юм болдог шүү. Хэрэв орчуулга бол би орчуулгын том ажил, төсөл, компани олох талаар хэлж өгье. Орчуулга биш бол зөвхөн Монголчууд биш any location ажил хайгаарай.

  2. Утасны дугаар ч хангалтгүй байхаа, би Монголоос данс нээлгэхэд тэр хаяг руу шуудангаар код ирээд тэрийгээ оруулж байж баталгаажиж байсан юм, тэгхээр зөвхөн гадаад дугаар байгаад хангалтгүй л болов уу, тэр хүний хаяг, утас тэгээд бараг сарын дараа ирсэн шуудангын код гээд явчих болов уу, одоо гэхдээ шуудангаар код ирэхгүй болсон байж мэднээ, би аль 2010, 2011 онд нээж байсан юм. Ер нь гадаадад байдаг, гэхдээ тэр улс нь money send/receive зөвшөөрдөг байх ёстой шүү, бүх улс бас зөвшөөрдөггүй, эндээс үзээрэй.

2 Likes

Баярлалаа Saruulzii
Харин тийм ээ, би хөлс тохирох тал дээр анхаарах хэрэгтэй юм байна. Би орчуулга хийх сонирхолтой байна. Гэвч Монгол руу, эсвэл англиас Монгол руу лрчуулгын ажил Upwork.д олдоц муутай байдаг бололтой. Хэрэв та хэлж өгвөл би үнэхээр их сонирхож байна.

Би Payfal.ийн жагсаалтыг нь үзлээ. Илгээсэнд баярлалаа. Би монгол дугаараар нээлгэтэл болж байхаар нь баярлаад нээгээд холбочихсон чинь зөвхөн төлбөр төлөх боломжтой болохоос төлбөр хүлээж авах боломжгүй гэсэн ангилалд нь байдаг юм байна. Тэгэхээр жагсаалтад орсон улс орнуудаас Payfal account олтол мөнгө шилжүүлж авах хэрэгслээ холбохгүй байгаад байвал зүгээр үү? Найдвартай хүн маань Америк, Унгарт байтал жагсаалтад алга. Эсвэл тэр хүнийхээ international bank account-ийг холбож болдын бол уу? Нэр нь өөр болохоор болохгүй юу?

1 Like
  1. General field дээр English <=> Монгол руу орчуулга хийе гэвэл орчуулагчаар төгссөн байхыг шаарддаг, харин мэргэжлийн орчуулга бол тийм шаардлага багатай, мэргэжлийн үг хэллэг, орчуулгын талаар мэддэг байхад орчуулга авах боломжтой. Эндээс хамгийн сайн, найдвартай орчуулгын компаниудыг хараарай, би эндээс 4, 5-тай нь сүүлийн хэдэн жил хамтарч ажиллаж байгаа. Top 20 Translation and Localization Companies in the World

  2. Upwork дээр орчуулгын ажил бараг байхгүй ээ, би ер нь орчуулга цаг их авдаг, ашиг багатай гэж ойлгодог, орчуулгаар цаашдаа яваарай гэж зөвлөхгүй ээ, ер нь цаг үрсэн, дэмий ажил шиг санагддаг юм. Upwork дээр дансаа холбохгүй бол дансанд чинь байж л байна, асуудалгүй. Өөр хүний дансыг холбох боломжгүй, upwork дээрээ Add payment methods гээд туршаад үзээрэй, ямар боломжууд байдаг, байдаггүйг тэндээс харж болно.

1 Like

Маш их баярлалаа. Ямар их боломж бидэнд байдгийг таны зөвлөгөөнөөс мэдэж авлаа. Өөрийгөө бас нэлээд голох мэдрэмж төрж байна. Цаашид урдах ажлаа хийгээд л болох биш илүү их сурч хөгжих эрмэлзэл өгсөн та нартаа маш их баярлалаа.

3 Likes

Бясалгал хийснээр хөгжүүлэгчийн чадварт хир нөлөөлөх вэ?