Сайн байна уу? Code бичихэд ямар laptop зүгээр вэ? Нэг хэсэгтээ л хэрэглэнэ гэж бодоод авахаар төлөвлөж байгаа юм аа.
5 жил орчмын өмнөх туршлагаасаа хуваалцья.
IT DEPENDS
- Код бичихэд үзүүлэлт тийм чухал биш. Keyboard гэрэлтэй байвал харин хэрэгтэй. Харанхуйд код бичихэд
- Brand : Acer чанар муу, Dell загварлаг биш + үнэтэй, Lenovo загвар гайгүй ч чанар тийм сайн биш, ASUS үнэ, загвар болоод чанарын хувьд хамгийн боломжийн
- Хэмжээ : 13.3 хэт жижиг, 15.6 default, 17 хэт том (gaming) гэхдээ би бол 14 инч laptop зүгээр гэж боддог. Яг гоё, авсаархан, авч явахад амар
- Бусад : RAM 8GB, Hard disk : 250GB+ SSD, CPU мэдэхгүй юм compare хийж харах хэрэгтэй. GPU хэрэггүй дээ тоглоом тоглох гээгүй л бол
- Үнэ : 1300$ тухайн үед бол ASUS UX303LB авж байсан. Гэхдээ заавал үнэтэй, шинийг авах хэрэггүй. Ломбард ороод л гайгүйг хямд авчихна даа
Сүүлийн үеийн туршлага байна уу кк
Сайн байна уу,
10 жилийн өмнө л зарагддаг байсан 4GB RAM, 500GB HDD
-тай laptop л битгий аваарай
Дор хаяж 8GB ram тэгээд SSD -тэй байхад болоод явчихна.
Миний хувьд хамгийн чухал үзүүлэлтүүд:
- Дор хаяж 8GB ram - Үүнээс бага байвал ер нь гацалт мэдрэгдэнэ шүү
- HDD биш SSD - 6, 7 жилийн өмнө анх SSD хэрэглэж үзээд ангайж билээ. Минут гаран уншиж байж асдаг байсан компьютер маань 10 секундын дотор асч энэ тэр.
- IPS дэлгэц - Маш гоё, цэвэрхэн харагддаг. Өдөржин дэлгэц ширтэнэ гэж тооцвол хамгийн гоё дэлгэцтэйг нь л авах хэрэгтэй.
Тэгээд яараагүй бол аль болох албан ёсных нь сайт дээрээс захиалаад USA дэх Монголын аль нэг карго (koko.mn, kargo.mn, Anglo Freight, гэх мэт) руу хүргүүлээд авчихвал зүгээр. Би лав 18 онд Dell -ийн laptop авахдаа тэгэж аваад 30% хэмнэлт гаргасан шүү
Код бичихэд үзүүлэлт маш чухал. Код бичих биш хүлээж, гацаад өдөржин шөнөжин уншиж байгаа дэлгэц харах тийм ч хүсэх юм биш шүү, юун юм сурах, асуудал шийдэх, харин ч бүр залхах тийшээ болдог.
Би Dell 7559-г Ebay-с $700-д 2015 онд авч байсан, 512GB SSD, RAM 8GB DDR3[32GB хүртэл нэмж болно], i7 8th. Тэр үедээ 1.5сая болсон, одоо Монголд яг тэр загварыг 2.2 саяаас эхэлж зарж байлээ. Бас нэг чухал юм нь HACKINTOSH хийх боломжтой тэгээд бас GAMING загвар.
Hackintosh гэдэг нь Macbook, iMac шигээр өөрийн ком дээр MacOSX суулгаж, яг Мак шигээр ашиглах боломж юм. Нэг ёсондоо Mac болон Windows нэг ком дээрээ ашиглаад явахад асуудалгүй болж байгаа юм. Яагаад заавал Windows-тэй вэ гэхээр Windows дээр зөвхөн ажилладаг байсан Unity game engine, мөн юун төлөө gaming laptop билээ Windows дээр нь тоглоход lag багатай зүгээр байдаг болхоор тэр юм.
Hackintosh хийх боломжтой, gaming загвар болхоор wifi card, ram, hard гээд нэмж хасах дээр ямар ч асуудалгүй, нэг боолт эргүүлээд л бүх юмнуудыг нь сольж болно.
тийм шүү болж өгвөл ssd hardtaig l avaarai
Дээр дурьдагдсан үзүүлэлтүүдээс гадна дэлгэцийн тод байдал бас их чухал юм байна лээ. Гадаа, сүүдэрт суугаад ажлаа хийнэ гэвэл дор хаяж 500 nits -ээс илүү тодорч чаддаг дэлгэцтэй байх хэрэгтэй.
Энэ зураг дээрх Macbook -ын хувьд ийм байна:
- 1,000,000:1 contrast ratio
- XDR brightness: 1000 nits sustained full-screen, 1600 nits peak2 (HDR content only)
- SDR brightness: 600 nits