Сэргэлэн - програм хангамж

  1. Сайн байна уу , 25 тай залуу байна , Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн-д ерөнхий engineer-ээр ажилладаг. Backend: Oracle 11g db, MSSQL, Front end - Wams-гээд мэдээллийн системд ажилладаг.
  2. Боловсрол - MIU-дээд сургуулийг(computer science) төгссөн.
  3. Зорилго - Гадаадын компанид ажиллаж өндөр туршлагтай болох.
2 Likes

Сайн байна уу, манай онлайн нэгдэлд тавтай морил @Seegii :slight_smile:

“Гадаадын компанид ажиллаж өндөр туршлагатай болох” гэхээр жаахан сулхан зорилго шиг санагдаж байна аа. Өндөр туршлагатай болчхоод яах вэ? Өндөр туршлагаараа яг юу хийх вэ? Тэрийгээ ашиглаад өөртөө болон гэр бүлдээ ямар хөрөнгө оруулалт хийх вэ? гэх мэтээр цааш нь ухаад үзвэл арай өөр, “цус буцалгам” зорилго гарч ирэх байх шүү.

Эхний ээлжинд өгөгдлийн сангийн мэдлэгтээ тулгуурлаад Back-end юм уу Full-stack хөгжүүлэгч болох гээд үзвэл зүгээр байх аа. WAMS -ийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ хэтэрхий тусгай чиглэлийн (specialized) эд бололтой. Тэгэхээр яг одоо шууд гаднаас ажил аваад явахын тулд эхний ээлжинд арай ерөнхий технологиуд дээр хөгжүүлж гарших хэрэгтэй байх (дурын freelancing сайт руу ороод л ангиллаар нь харахад тодорхой болно)

3 Likes

Зорилгоо яаж тийм цус буцалгам болгох вэ? Зорилгынхоо төлөө тэмцэж ажиллахдаа алгуур эрч хүч буурчихаад байхын. Яаж байнга зорилгынхоо төлөө тасралтгүй зүтгэх сэтгэл зүйтэй болох вэ? Туршлагаасаа хуваалцаач :slightly_smiling_face:

  1. Амьдралд чинь үр нөлөөгөө шууд өгөхүйц зорилго байх хэрэгтэй. Энэ зорилгоо биелүүлчихвэл би ийм юм хийх шаардлагагүй болно. Ийм, ийм зүйлсийг хийх боломжтой болно, гэх мэт
  2. Тодорхой байх хэрэгтэй. “Би сардаа яг 2000$ олдог болно” гэх мэт
  3. Чиний дотоод эмзэглэлд дөрөөлсөн байвал бүүр сайн :upside_down_face:
2 Likes