"Сул" талуудаа давуу талд хувиргах талаар

Сурагч, оюутан байхдаа даруу, ноомой зангаа “засах” юмсан гэж их боддог байлаа. Манай Монголд ер даруу төлөв хүн “хол явах” боломжгүй мэт санагдаж бачимдуулдаг байв. 10 жилээ онц дүнтэй, их сургуулиа алтан дипломтой төгссөн ч амьдрал, амьжиргаа нь өөдөлж өгдөггүй хүмүүсийн нэг болчих вий гэж их эмээдэг байв.

Гэтэл бүрэг ичимхий, даруу төлөв байдал бол сул тал биш, харин ч надад заяагдсан бэлэг байсныг сүүлд нь би ойлгож билээ. Дан ганц энэ гэлтгүй, ер нь надад байдаг ихэнх сул талуудыг эергээр урвуулж болох юм байна гэдгийг ч ойлгосон талаараа энд бичлээ.

Дотоод эмзэглэлээ зөв ашиглаж чадвал чамайг ур чадвар, оюун санааны шинэ түвшинд гаргаж чадна шүү.

5 Likes