Төгссөн сургууль - МУИС
Мэргэжил - газрын мэргэжлээр төгсөөд одоо бүүр шаал өөр багшийн хийж байгаа хэхэ
Мөрөөдөл - digital nomad болох хүсэлтэй. Corporate job-д дургүй гэдгээ мэдэрсэн. Ер нь маш сайн чадвартай программист болох мөрөөдөлтэй. Ирээдүйн мэргэжлийн эрэлт ч тийм байгаа юм байна лээ. Одоо эзэмшсэн байгаа мэргэжил маань ч, өшөө зөндөө мэргэжил ч ирээдүйд байх нь тодорхойгүй бүрхэг болж байгаа үед өөрийгөө өөрчлөөд, цаг үеэ дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой гэж бодож байна.
Why гэрээсээ? - Нэг газар уягдмааргүй байна. Хөдөө гэртээ, эсвэл гадаадад гээд дуртай газраа байж баймаар байна. Намайг шавиараа аваарай pleeeease kkk
1 Like
Манай онлайн нэгдэлд тавтай морил!
Эхлээд хэдэн асуулт:
- Одоо ямар чиглэлээр, ямар түвшний сургуульд (дунд, дээд, гэх мэт) багшилдаг вэ?
- Програмчлалын ямар түвшний мэдлэг, чадвартай вэ?
- Гадаад хэлний ямар түвшний мэдлэгтэй вэ?
- Одоо англи хэлний багшаар ахлах сургуульд багшилж байгаа
- Бие даан сурч эхлээд явж байгаа html css үзэж байна. 10 сарын дотор өдөрт 4цаг хийгээд, front-end-developer болчих байх гээд төлөвлөгөөтэй хичээллэж байгаа.
- англи хэлний C1 түвшин/ielts7.0 оноотой.
C1 -тэй бол алзахгүй л юм байна.
Энэ удаад миний өгөх зөвлөгөө:
- Програмчлал бие даан сураад эхэлж байгаа юм чинь https://www.freecodecamp.org/learn -ийн дасгалууд их зүгээр. Хамгийн чухал нь сэдэв бүрийн төгсгөлд байдаг төслүүдийг яг өөрийнхөөрөө хийж үзэх (Responsive Web Design Projects энэ тэр гээд байгаа). Эхнээс нь дуустал хийвэл маш их юм сурна.
- Яг Front-End -ээр дагнахынхаа хажуугаар компьютерийн ухааны үндсэн ойлголтуудыг Harvard -ийн CS50 гээд үнэгүй онлайн хичээлээс авбал их зүгээр.
Энэ явцад чинь ямар нэг ойлгомжгүй, толгой эргүүлсэн юм (гэхдээ жижиг асуудал биш) гарч ирвэл асуугаарай
4 Likes