Сайн байна уу? Намайг Мөнхжин гэдэг. 19 настай. АШУҮИС-д “Хүний их эмч” мэргэжлээр суралцдаг. Англи хэлний оноо байхгүй ч ямар нэг эрдэм шинжилгээний зүйлс орчуулж, кино үзсээр байгаад англи хэл дээрх зүйлсийг уншаад, сонсоод ойлгох чадвартай болсон. Мэдээж сонгосон мэргэжилдээ маш их дуртай, төгсөөд ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг ч хоббигоо орхихыг хүсдэггүй илүү хөгжүүлэхийг зорьдог.
Суралцахынхаа хажуугаар хоббигоо ч орхилгүй хөгжүүлж, хоббигоороо орлогын эх үүсвэртэй болохыг хүсдэг. Зураг зурах, зурсан зургаа компьютер эсвэл таблет дээр буулгаж animation болгох, зураг янзлах хоббитой. Тиймээс ч нэлээд судалсан боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй, нэг л болж өгдөггүй. Таны нийтлэлийг уншаад та л чиглүүлж өгөх хүн юм шиг санагдлаа 
Эхний жилийн сургалтын төлбөрөө эцэг, эхээрээ төлүүлсэн учраас дараа дараагийн сургалтын төлбөрөө өөрөө олох, тэдэндээ тус дэм болох зорилготой. Яаж ч хичээл их байсан хоббиндоо цаг гаргаж чаддаг учраас онлайнаар цагаар ажиллахад асуудалгүй цагаа зохицуулж чадна.
Тиймээс намайг чиглүүлж өгөөч гэж хүсч байна 


Англиар уншиж, сонсоод ойлгох чадвартай болсон бол одоо бичих чадвараа сайжруулах хэрэгтэй