Мөнхжин - оюутан

Сайн байна уу? Намайг Мөнхжин гэдэг. 19 настай. АШУҮИС-д “Хүний их эмч” мэргэжлээр суралцдаг. Англи хэлний оноо байхгүй ч ямар нэг эрдэм шинжилгээний зүйлс орчуулж, кино үзсээр байгаад англи хэл дээрх зүйлсийг уншаад, сонсоод ойлгох чадвартай болсон. Мэдээж сонгосон мэргэжилдээ маш их дуртай, төгсөөд ч мэргэжлээрээ ажиллахыг хүсдэг ч хоббигоо орхихыг хүсдэггүй илүү хөгжүүлэхийг зорьдог.

:one: Суралцахынхаа хажуугаар хоббигоо ч орхилгүй хөгжүүлж, хоббигоороо орлогын эх үүсвэртэй болохыг хүсдэг. Зураг зурах, зурсан зургаа компьютер эсвэл таблет дээр буулгаж animation болгох, зураг янзлах хоббитой. Тиймээс ч нэлээд судалсан боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй, нэг л болж өгдөггүй. Таны нийтлэлийг уншаад та л чиглүүлж өгөх хүн юм шиг санагдлаа :sweat_smile:

:two: Эхний жилийн сургалтын төлбөрөө эцэг, эхээрээ төлүүлсэн учраас дараа дараагийн сургалтын төлбөрөө өөрөө олох, тэдэндээ тус дэм болох зорилготой. Яаж ч хичээл их байсан хоббиндоо цаг гаргаж чаддаг учраас онлайнаар цагаар ажиллахад асуудалгүй цагаа зохицуулж чадна.

Тиймээс намайг чиглүүлж өгөөч гэж хүсч байна :relaxed:

Манай онлайн нэгдэлд тавтай морил @Jine :slight_smile:

Өдий насанд хоббигоо олчихсон байна гэдэг сайн хэрэг шүү :+1:

:one: Өөрийнхөө portfolio -г бэлдээд тавьчих. Хийсэн animation, зурсан зураг энэ тэрээ сайхан бөөгнүүл гэсэн үг. Ингэхдээ passgallery.com, behance.net гэх мэтийн сайтуудыг ашиглаж болно Монгол уран бүтээлчдийн жишээ: https://suniko.passgallery.com/portfolio, https://www.behance.net/Blgjargal

:two: Freelancing сайтууд дээр ажлын санал явуулаад үз. Зураг янзлах чиглэлийн ажлууд олдоц ихтэй байдаг шүү. Өнөөдрөөс шууд эхлэх хэрэгтэй

:three: Англиар уншиж, сонсоод ойлгох чадвартай болсон бол одоо бичих чадвараа сайжруулах хэрэгтэй

1 Like