Сайн байна уу өөрөө ямар програмчлалын хэл дээр түлхүү ажилдаг вэ ?
Сайн байна уу,
Манай онлайн нэгдэлд тавтай морил
(Надаас асууж байгаа бол ) би сүүлийн 2 жил тасралтгүй Javascript (NodeJs, ReactJs, MeteorJS) дээр ажиллаа. Тэрнээс өмнө бага сага NodeJs, Python, PHP. Анх Монголд ажилд орж байхдаа Java дээр ажиллаж эхэлж байсан.
Би одоогоор бичлэг их үзэж өдөрт 2 цагыг өөртөө зориулж байгаа тэгсэн мөртлөө Javascript хэлийг бие дааж хйиж чадахгүй бичлэгээ хараад дагаж хийгээд өөрийгөө хуураад байгаа юм шиг санагдаад байх юм.Яаж code оо давтаж өөрийн толгойдоо бүрэн оруулах вэ туршлагаасаа хуваалцана уу.Баярлалаа.
Өдөрт 2 цагийг өөртөө зориулж байгаа бол маш сайн байна!
Бичлэг дагаж хийгээд олигтой юм сурдаггүй. Юм сурах идэвхгүй хэлбэр болчихож байгаа юм. Гэхдээ огт мэдэхгүй ойлголтоо тэгэж дагаж хийгээд ойлгоод авахад гэмгүй. Гол нь бичлэг дагаж хийснийхээ дараа өөрөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Өөрийнхөөрөө болгоод засаж янзлаад үзэх хэрэгтэй.
Бичлэг дагаад todo list -ны вэб апп хийж үзсэн бол одоо тэрэндээ шинэ шинэ боломжуудыг нэмээд өг. Өгөгдлийн сантай холбогдог ч юм уу, ФБ -тэйгээ уядаг ч юм уу. Яг өөрийнхөө толгойг ажиллуулаад эхэлвэл маш хурдан сурдаг шүү.
https://javascript30.com/ гэх мэтийг хараад хийх гээд үзвэл маш их юм сурна! Амжилт!
Баярлалаа.Хэлсэнээрэн хийх болно.