Уламбаяр-программ хангамж

Одоо Муист программ хангамжаар сурч байгаа.
Төгсөөд чадварлаг сайн программ хангамжийн инженер болоод гадны компаниудад ажилж,улс орондоо хэрэгцээтэй хүн болмоор байна.
Манай сургууль гадны их сургуулиуд шиг либерал артс чиглэлээр сургалтаа явуулдаг учир судалдаг хичээлүүдийн тал хувь нь мэргэжлийн бус хичээлүүд байдаг,төгсөөд ажил дээр гараад хангалттай сайн чадвартай байдаггүй юм шиг санагддаг.Яаж хичээл дээр үзсэн зүйлээ практик дээрээ туршиж,чадвараа сайжруулах вэ?

Манай онлайн нэгдэлд тавтай морил! :slightly_smiling_face:

Мэргэжлийн бус хичээлүүд их үзнэ гэдэг нэг бодлын их зүгээр. Чиний ертөнцийг харах өнцөг жаахан ч болтугай тэлэгдэнэ. Практикийг харин хэзээ л бол хэзээ хийж болно шүү дээ. Одоо ийм сайхан цаг үед бол гэртээ л практик хийчихэж болно. Гол нь өөрийн гэсэн “нэг юм” одооноос хийж үзэх хэрэгтэй.

Миний хувьд ингэж зөвлөмөөр байна:

  1. Ном/юм унших дадалтай бол. Англиар уншвал маш сайн.
  2. Ямар нэг төрлийн системийг эхнээс нь дуустал хийдэг заавар зөвлөгөөнүүд их байгаа (how to build a CMS from scratch энэ тэр гээд хайвал их юм олдоно) Тэдгээрийг хийж үз. Их юм олж мэднэ.
  3. Ямар ч tutorial энэ тэр харалгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө нэг юм хийж үз. Их юм сурна.

Ингээд дараа нь мэр сэр онлайн цагийн ажил хайх гэж үзнэ дээ. Эхний ээлжинд энэ гурав…

5 Likes

Таньд маш их баярлалаа.

1 Like