Барилгын инженер хүмүүс зайнаас ажиллах болож бий юу?!

Сайн байна уу? Миний бие Иргэний ба үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, 2011оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Тус хугацаанд барилга бүтээцийн зургийн инженерээр 3н жил ажилласан, жижиг барилгын тооцоо хийж байсан. Мөн барилга угсралтын ажлын туршлагатай. Одоо хөдөө ОУ-н төсөл дээр талбайн инженерээр ажилладаг. Англи хэлний мэдлэг дунд зэрэг гэж үзэж байна.
Миний асуулт бол:

  • Зайнаас ажиллахад мэргэжлийн хувьд хязгаар байдаг уу? Жишээ нь: График дизайнер, програм хангамжийн инженер л зайнаас ажиллах боломжтой гэдэг юму!
  • Инженерүүдийн хувьд зайнаас ажиллаж буй туршлага байдаг уу?

Сайн уу би бас иймэрхүү мэдээлэл сонирхож байгаа

Сайн байцгаана уу, @Erdenejargalga @Temka

Манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

CAD дээр зураг сайн зурдаг бол асуудалгүй байх аа: CAD Designer Jobs Jobs | Upwork™

Яг одоогийн ажилдаа маш сайн сэтгэл гаргавал, бас хажуугаар нь CAD -ийн чадвараа дээшлүүлвэл ч зайны ажил олоход асуудалгүй байх аа.

Зайнаас хийх ямар ч боломжгүй гэж миний бодож байсан “нярай хүүхдийн үзлэг” -ийг хүртэл онлайнаар хийж болж байна лээ шүү (Зинт клиник). Ур чадвар өндөр, итгэл хүлээсэн эмч нар байдаг болохоор хүүхдийнхээ зураг, шинж тэмдэг, богино бичлэгийг илгээгээд л…

Хамгийн чухал нь манай Монголчууд үргэлж одоо хийж байгаа ажлаа давуулж харах гээд байдаг нэг дутагдалтай (“Энэ ажлыг хийгээд баяжихгүйгээс хойш…” гэх хандлага) - Тэгэлгүйгээр үйлчлүүлэгчиддээ, компанидаа сэтгэл зүрхээ зориулаад ажиллавал дорхноо өсөн дэвжих боломжтой юм шиг санагддаг шүү :slight_smile:

1 Like

Хариу бичсэнд баярлалаа. Ойлголоо цааш нь илүү судлая

2 Likes