Upwork-д profile-аа үүсгээд эхний ажилаа олж чадаагүйл явна. Та хэдээсээ зөвлөгөө авж туслалцаа хүсмээр байна.
Миний profile-ийг хараад өгөөч
https://www.upwork.com/freelancers/~01c01e03ce20190816
-
Профайл чинь замбраагүй байна, зураг чинь нэг л биш байна, энэ бол сошиал биш. Эхний хэсэгтээ баахан текст нэг дор байна, хүн тэр олон эрээн мяраан юмийг уншихаас залхана, тэрийгээ яг ямар tech stack, ямар хэл дээр юу юу хийж чадах уу, тэрийгээ тодорхой бич
Interesting - гэдэг хэсгийг ойлгосонгүй, ажил чиний сонирхож байгаагаар биш ажил олгогч чамайг сонирхох ёстой. -
Өмнөх ажлууд дээрээ ямар технологи, хэл ашигласнаа бичих хэрэгтэй, одоо бол ямар ч технологийн компани ямар нэгэн төсөл хийж байгаа, юун дээр яаж хийх нь чухал болхоос юу хийх, хийсэн нь тийм ч чухал биш. Өмнөх тухайн нэг технологи дээрх туршлага чинь чухал.
-
Өмнөх хийсэн ажлуудаа зурган хэлбэрээр оруулах хэрэгтэй
-
Profile чинь verified болоогүй байна, verified биш бол хүмүүс итгэх нь бага байдаг, verify хийх хугацаа болчихсон бол утсаар ярьж барьж байгаад баталгаажуулаад аваарай.
-
Bid хийхдээ тухайн ажлыг эхнээс нь дуустал хэрхэн хийх талаараа дэлгэрэнгүй ойлгомжтой бичиж өгөх хэрэгтэй, зарим ажил төлбөр бага хэрнээ их connect авдаг, зарим нь төлбөр гайгүй, ажил нь ч гайгүй хэрнээ connect 2-4 хооронд боломжийн байдаг, сайн харах хэрэгтэй, тухайн клиэнтийн өмнөх хийсэн work history-г харж байгаад дундаж хэдээр хүн авч байсан дээр үндэслэж төлбөрөө хэлэх хэрэгтэй.
Яг ингээд хальт харахад JS дээр л юм хийдэг нэг хүн харагдаж байна, энд ажил авах гэж байгаам шиг нэгт нэгэнгүй шалгаад, уншаад байхгүй, нэг л удаа гүйлгэж хараад за энэ ч дээ нэг тийм л гэж ойлгоод дахиж орж ирэхгүй байх шүү.
Миний профайлаас санаа авах юм байвал аваарай, би бас өөр хүмүүсээс харж янзалсан юм байгаан.
https://www.upwork.com/freelancers/~01989c4efc47f059ef
Saruul-Ulzii "bid " гэдгээ тайлбарлаад өгөөч
Java spring дээр ажлууд хир байдаг вэ?
Bid гэдэг нь тухайн ажлыг хийх үнийн санал гэхиймуу, тэдэн долларт тэдэн цаг, өдөрт хийнэ гэж өгхийг хэлж байгаан, хариуг нь удаачихжээ, уучлаарай.
Бараг бүх юм байгаа, Spring бүр хэтэрхий олон ч байж мэднэ, олон буюу хэт нийтлэг байх нь сайн муу талтай, ажлын олдоц ихтэй, гэхдээ тэр хэрээрээ бас өрсөлдөгч ихтэй. Эхний хэдэн ажлаа бага үнээр ч болсон аваад ажил авсан түүхтэй болох нь чухал байдаг шүү, эхэндээ.