Upwork deer yaj anhnii ajlaa avaad ajillah ve?

Sain baitsgaana uu
Upwork deer profile aa todorhoi hemjeend humuusiig harj baigaad duuraij hiisen. Bi uuruu nygtlan bodogch mergejiltei. Cover letter deer ajil olgogchdoo zoriulj ym bicdeg uu bas attachment deer uuriin hiisen ymaa bairshuulah ystoi bdgiimu, description heseg deer yu bichih shaardlagatai ve. Sain oilgodogguie :sweat_smile:

sainu, portfolio -goo l sain burduuled hiisen ymtai uzuulj haruulah zuilsuud bjiwal ajil awahad dohom ym shig sanagdaad odoonoos hj bga ymnudasa github dre upload hdg bolj bga, gehdee odoohondo hiisen ym ch alga hhe ur dungee ch uzegu l bn

1 Like

Сайн байна уу @Bumbayar1

Upwork -ийнхоо заавар, хүмүүсийн өгсөн зөвлөгөө энэ тэрийг “баруун солгойгүй” уншиж үзэх хэрэгтэй дээ :slight_smile:

Миний хувьд сүүлийн 2.5 жил цагийн ажил хийгээгүй болохоор, бас Upwork дээр яг ажиллаж байгаагүй болохоор сайн зөвлөгөө өгч чадахгүйнээ

@saruulzii бол сайхан зөвлөгөө өгөх байх шүү :grin:

Сайн байна уу,

Cover гэж ажил нийтлэсэн хүн рүү явуулах хэсгийг ярьж байна гэж ойлголоо. Ер нь бол тухайн ажлыг тэр хүн яагаад чамайг сонгож, чамд л өгч хийлгүүлэх ёстой вэ гэдгийг ойлгох хэмжээний мэдээллийг bid хийх мессеж дээрээ өгөх хэрэгтэй. Бусдаар бол би ийм юм хийдэг, хийж байсан гэдэг нэг өөр, би наадах шиг чинь юмийг энэ, энийг ашиглаад ингэж тэгэж хийсэн гэвэл бас өөр шүү, ер нь чи өөрөө тэр ажлын зарыг нийтлээд, хүн хайж байна гэж бод, чамд ямар хүн хэрэгтэй байна, чи өөрөө яг тэр хүн гэдэгтээ итгэлтэй байвал тэр хүнд бас тэгэж бодогдтол, нүдэнд харагдаж, чихэнд нь сонсогдтол бичих хэрэгтэй. Маш энгийн, чам шиг хэдэн арван хүсэлт дундаас чи ялгарч чадахгүй бол зүгээр connect-оо гарздаал таарна, яагаад чамайг сонгох ёстойг ойлгуулах л хэмжээний юм байх хэрэгтэй, тухайн хийгдэх ажилтай холбогдох өмнөх хийж байсан ажлууд байгаа бол тэрийг нууцлалын гэрээгээ нууц биш болгочихолгүйхэн харуулах хэрэгтэй, тэгээд л болно доо.

Нябо хүн өмнөх хийсэн тайлангуудаа тавилтай нь биш, ажлын туршлагаа бичихэд хангалттай байх, тэгээд мэргэжлийн програм, янз бүрийн сертификат байгаа бол тэрийг оруулах хэрэгтэй. Ер нь огт танихгүй хүн чиний профайлыг 3 секунт ширтээд за даа ийм л хүн юм гэж бодтол л бичих хэрэгтэй дээ, тэгээд тэр олон зуун хүний профайлыг фэйсбүүк шиг ухаал, зураг болгоныг л лайк лайк гээд яваад байх боломжгүй тул хүнд товч, тодорхой мэдээллээ хүргээрэй.

3 Likes