Гэрээсээ Гэрэлт!

USA -d entry-level software developer ажил хэрхэн олох талаар зөвлөгөө өгнө үү, баярлалаа

Сайн байна уу? Намайг Хулан гэдэг, одоо 30 гаран настай. Монголд хэвлэлийн дизайнэрийн ажил хийдэг байж байгаад ажил амьдрал нэг л санаснаар сайжирч өгөхгүй байсан тул гадагшаа англи хэл сурахаар явж сүүлдээ дуртай зүйлээ олж career change хийх болсон. Долоо хоногийн өмнө Information System Technology мэргэжлээр A.A.S зэрэг авч төгсөөд одоо идэвхитэй ажил хайж байгаа. Ихэнхи ажлын зарууд entry-level гэсэн хэрнээ л доод тал нь 2 жилийн туршлага эсвэл citizenship шаардаад амар олдохгүй бололтой. Сургуульд сурч байхдаа CompTia Security+, AWS certified Cloud Practitioner гэсэн 2 certification авсан, ажилд ороход нэмэр болох болов уу гэж найдаж байна. Одоогийн байдлаар ажил хайнгаа PubHub100 geed www.revature.com байгаа жижиг төсөлүүд, бас HackerRank дээр байгаа solve problems гэсэн жижиг дасгал ажлууд хийгээд байгаа. Java, SQL, bash script дасгал хийхийг илүү хичээж байгаа. Хамтдаа эдгээр төслүүд дээр ажиллах, хамтдаа суралцах хүмүүс хайж байгаа шүү. Бас Америкт ажилдаг, ажилд байсан эсвэл энэ талаар мэдэх хүмүүс байвал хэрхэн ажилд орох талаар зөвлөгөө өгнө үү. Бас админаасаа зөвлөгөө хүсч байна. Маш их баярлалаа.

Сайн байна уу,
Манай онлайн нэгдэлд тавтай морил @Khulan :slight_smile:

Одоо Монголд байгаа юу эсвэл өөр газар?

Дасгал ажиллахаас илүү нарийвчилсан нэг систем дээр “юм” хийгээд үзэх хэрэгтэй байх аа. Сурсан програмчлалын хэлээ ашиглаад Shopify -ийн апп хийж үзэж болно. Эсвэл Java -аа нарийвчлаад Spring энэ тэр дээр ажилладаг болвол өрсөлдөөн дундаас товойх боломж чинь улам ихсэнэ шүү.

Програмчлалын хэл → Framework → Platform

Javascript → NodeJs → RocketChat

гэх мэтээр тухайлсан платформ руу нарийвчалвал их зүгээр

1 Like

Одоо Амеркийн виржиниа мужид амьдарч байгаа.
Ажлын зар харахаар Spring, NodeJs гэх мэт мэддэг байх, ажилж байсан туршлагатай байх гэсэн байдаг шүү нээрээ. Юу юм бол гэж гайхаад сууж байхын оронд биеэ даагаад судалж үзэх ёстой юм байна :blush:. YouTube үзээд эхлэе дээ. Зөвлөлөө өгсөнд маш их баярлалаа.

1 Like