$ USD => MNT ₮ / Төгрөг-Доллар шилжүүлэх асуудал

Зайнаас ажиллахад төлбөр тооцоо хийх асуудал байдаг юм байна жишээ нь:

Долларын данс ХХБ дээр нээгээд Paypal -д бүртгүүлсэн бол зөвхөн төлбөр хийж болдог энэ асуудлыг тойрч гарах зорилготой FB групп, bitcoin, tit-coin хөрвүүлэг гээд бөөн юм болдог юм байна.

Монгол хүн US банкны данстай болж болдог болов уу?
Эсвэл US -д байдаг ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага хувь хүн байдаг болов уу?

1 Like

Australia HSBC Australia Dollar 0.721 шимтгэлтэй :heart_eyes:

ямар нэгэн нааштай хувилбар олбол хэлээрэй… Ирэх намар гэхэд гаднаас их хэмжээгээр нь доллар оруулаад ирдэг болчихож магадгүй хэрэг болно хахахахах

2 Likes

АНУ -д данс нээхэд Social Security Number шаардах байх аа. Харин компани байгуулаад, компанийхаа нэр дээр данс үүсгээд, тэрэндээ авч бол болох байх.

Яг үүнд зориулагдсан үйлчилгээнүүд байдаг. Stripe Atlas гэхэд л $500 -ийн төлбөр аваад л Delaware мужид хуулийн этгээд үүсгээд өгчих юм шиг байна. Сайн судлаад үзэх л хэрэгтэй дээ :slight_smile:

Xoom гэх Paypal -аас гаргасан нэг үйлчилгээ байдаг. Харахад Монгол руу мөнгө явуулж болдог л юм шиг байна. Гэхдээ би яг өөрөө ашиглаж үзээгүй ээ.

Ер нь явж явж ХХБ банкны данс, swift кодоо явуулаад international wire transfer -аар мөнгөө хүлээж авсан нь шулуухан дөө. Гэхдээ шимтгэл нь дор хаяж $30, нэмээд заримдаа дундын банкнууд бас тоншчихдог болохоор бага багаар мөнгө хүлээж авахад жаахан алдагдалтай. Бага багаар авдаг бол Payoneer дээр ч юм уу цуглуулж байгаад авсан нь дээр байх

4 Likes

Paypal Монголоос гадагш гүйлгээ хийж болох ч (Golomt SocialPay холбоод)
PayPal account руугаа мөнгө авч (receive) болохгүй юм билээ. Саяхан яг туршиж үзсэн.
Түрүү жил бас 1 гүйлгээ алга болсон байсан. Бага дүн болохоор хөөцөлдөж чадаагүй.

Худалдаа Хөгжлийн Банк Swift GPI гэх үйлчилгээг нэвтрүүлжээ.

Урьд нь гаднаас наашаа мөнгө шилжүүлэхэд яг хэдэн төгрөг ямар дундын банкны шимтгэлд явчихсан нь тодорхойгүй байдаг байсан бол одоо тэр бүгдийг банкны ажилтнууд шалгаж чадах болжээ. Шилжүүлсэн банк нь ч шалгаж өгдөггүй, хүлээн авч байгаа тал нь ч мэдэх боломжгүй байсны дэргэд дэвшил шүү :+1:

3 Likes

Payoneer болдог юм уу? Би бүртгүүлээд бараг 14 хонолоо. Хариу байдаггүй ээ.

Payoneer болдог гэж их олон хүнээс сонсож байсан (Би яг өөрөө бол Payoneer → Монгол шилжүүлэг хийж үзээгүй). Ер нь хэрэглэгчийн үйлчилгээ нь жаахан муу байх шүү. Support руу нь имэйл бичээд үзвэл яадаг бол? :slight_smile:

1 Like

Uuruu ymsr turliin payment ashigladgiin

International wire transfer ашигладаг даа. UK -с Монгол руу шилжүүлэх шимтгэл нь £35 болдог (дундын банкнуудын шимтгэлийг бас хаадаг болохоор арай үнэтэй байгаа. Энгийнээр гэвэл £20 болно)

1 Like

Skrill eer damjuulj mongolruu mungu tatah bolomjtoiyu

Ер нь гадаад шилжүүлгийг банкны ажилтнууд нэг бүрчлэн хянаад сууж байдаг бололтой шүү. 14 хоногийн өмнө над руу яг Монголын ажлын цагаар нэг шилжүүлэг явуултал бараг 2 цаг 30 минут болоод ороод ирчихсэн. Харин өнөөдөр явуулсан шилжүүлэг амралтын өдөр таарчихсан болохоор одоо болтол орж ирээгүй байна. Маргааш ажлын цаг эхлэхээр орж ирэх бололтой :sweat_smile: