АНУ -д данс нээхэд Social Security Number шаардах байх аа. Харин компани байгуулаад, компанийхаа нэр дээр данс үүсгээд, тэрэндээ авч бол болох байх.
Яг үүнд зориулагдсан үйлчилгээнүүд байдаг. Stripe Atlas гэхэд л $500 -ийн төлбөр аваад л Delaware мужид хуулийн этгээд үүсгээд өгчих юм шиг байна. Сайн судлаад үзэх л хэрэгтэй дээ
Xoom гэх Paypal -аас гаргасан нэг үйлчилгээ байдаг. Харахад Монгол руу мөнгө явуулж болдог л юм шиг байна. Гэхдээ би яг өөрөө ашиглаж үзээгүй ээ.
Ер нь явж явж ХХБ банкны данс, swift кодоо явуулаад international wire transfer -аар мөнгөө хүлээж авсан нь шулуухан дөө. Гэхдээ шимтгэл нь дор хаяж $30, нэмээд заримдаа дундын банкнууд бас тоншчихдог болохоор бага багаар мөнгө хүлээж авахад жаахан алдагдалтай. Бага багаар авдаг бол Payoneer дээр ч юм уу цуглуулж байгаад авсан нь дээр байх