Windows асахгүй, анивчсан курсор л гарч ирээд байвал яах вэ?

Саяхан нэг амралтын өдрийн өглөө босоод хувийнхаа төсөл (side project) дээр ажиллах гэсэн чинь Windows 10 маань асдаггүй, хар дэлгэцэн дээр цагаан курсор анивчаад таг…

Лицензтэй Виндөүс Про хэрэглэдэг болсноос хойш хааяа нэг цэнхэр дэлгэц (BSOD) үздэгийг эс тооцвол ямар ч асуудалгүй явж байсан юмсан.

Уг нь давхар бүүтээр Ubuntu 20.04 -той юм. Гэтэл тэнд миний хувийн төслийн юмнууд байхгүй, зарим нэг ажлын явцаа commit хийгээгүй байсан тул эртхэн Виндөүсөө засч авъя гэж бодлоо.

  1. Энд тэндээс заавар үзтэл ер нь Windows 10 суулгасан USB -ээс Repair уншуулах нь хамгийн зөв шийдэл гэж байх юм. Флаш огт хэрэглэдэггүй учир явж нэгийг авах хэрэгтэй болов :sweat_smile:. Ер нь Виндөүс ашигладаг бол нэг бэлэн boot хийчих флаштай байх хэрэгтэй юм байна шүү…

  2. Boot USB -ээ бэлдээд Start-up Repair хийтэл “Startup Repair Couldn’t repair your PC” гээд халгаадаггүй. Юун төлөө програмист хүн билээ дээ. Command Prompt -оор хандаад засчих арга чарга хайж эхэллэээ

  3. diskpart гэх мэт нэлээд хэдэн юм оролдож үзээд bootrec гэдэг хэрэгсэлтэй тунаж үлдэв. Уг нь их л сүрхий эд бололтой юм. bootrec /rebuildbcd. гээд л уг нь болчихоор юм шиг харагдаад байдаг. Элдэв бусын алдаа заагаад ерөөсөө болдоггүй.

  4. Цаг орчим нухсны дараа нэгэн “мэргэн ард” -ын зөвлөгөөг дагаад USB -ээ хаана шургуулснаа хартал кэйснийхээ урд талд хийчихсэн байдаг байгаа! :upside_down_face:. Салгаж аваад хойд талынх нь, шууд эх хавтан руу орсон оролт руу хийгээд л энгийн Startup Repair хийж үзтэл болчих нь тэр. Заримдаа юмыг хэт хүндрүүлж бодох гээд байдаг минь энэ мэтээр садаа болох нь ч бий шүү.

Би ер нь оюутан байхаасаа хойш өөрийнхөө компьютерыг ер нь форматлаж үзээгүй. Аль болох цэвэрхэн ашиглах гэж үздэг, асуудал гарвал үйлдлийн системийнх нь боломжуудыг ашиглаад зохьцуулах гэж үздэг юм. Та бүхэн ч тэгэж дадвал их зүгээр :slight_smile:

2 Likes

ер нь 1 флаштай байх аминд орно шүү. :slight_smile:
Сүүлийн үед ч гэхдээ форматлаагүй удаждээ. (Ubuntu болсоноос хойш Windows-рүүгээ шагайхаа байсан)

1 Like

Лицензтэй windows цэнхэр дэлгэц гарч ирээд алдаа заагаад бгаа бол hardware асуудалтай байх магадлалтай, ажил хийхэд хамгийн чухал нь аюулгүй үйлдлийн систем шүү дээ, би ч гэсэн Linux and Windows ын dual boot ашигладаг ямар ч асуудалгүй байдаг юм.

1 Like

Ноднин зун эх хавтан, RAM, SSD энэ тэрээ сольсон. Тэрнээс хойш бол нэг ч цэнхэр дэлгэц үзсэнгүй шүү :+1:

Анх Windows 10 тестийн шатандаа явж байхад нь Insider -аар бүртгүүлээд хэрэглэж эхэлсэн. Худалдаж аваа ч үгүй :sweat_smile:. Бараг бүх Windows Insider -уудад бэлэглэчихлээ гэж ойлгосон. Сүүлд эх хавтангаа солиход асуудал гарах вий гэсэн чинь windows account -аараа нэвтрээд л баталгаажчихаж байна лээ. Hyper-V энэ тэртэй, сайхан эд дээ