Youtube-ийн Algorithm,Seo гэх мэт зүйлийг тайлбарлавал?

Youtube сувгийг үнэгүй хурданаар promote хийхэд algorithm,seo мэддэг байх хэрэгтэй гэсэн энэ талаар?

Манай онлайн нэгдэлд тавтай морил @AnarEnkhee

Миний хувьд яг Youtube дээр бичлэг энэ тэр оруулдаггүй болохоор сайн мэдэхгүй юм (мэргэшсэн хүмүүс байвал хариу бичих байх).

Гэхдээ вэб сайтын хайлтын оновчлолтой ер нь төстэй юм шиг байна (YouTube SEO: How to Optimize Videos for YouTube Search)

  • Видеоныхоо гарчгийг зорилтот түлхүүр үгээрээ өгөх (Жишээ нь зарим хүмүүс Буддын гүн ухааны талаарх хичээл оруулчхаад гарчгийг нь “СОНСЪЁ, ОЙЛГОЁ, ХЭРЭГЖҮҮЛЬЕ!!!” гээд өгчихсөн байдаг - Угтаа бол “Бурхны шашны талаар” гэдэг ч юм уу арай тайлбарламжтай нэр өгсөн бол олон хүн Youtube -ийн хайлтаас орж ирнэ шүү дээ)

  • Тайлбараа сайн бичих

  • Түлхүүр үгсээ оруулах

гэх мэт ерөнхий зүйлс л санаанд орж ирж байна. Гэхдээ хамгийн шилдэг арга бол амжилттай явж байгаа Youtuber -ийн видеог шинжээд үзэх шүү. Ямар түлхүүр үгс ашигласан байна? Тайлбараа яаж бичсэн байна? гэдгийг нь хараад суралцаад явах хэрэгтэй болов уу :slight_smile:

3 Likes