Зөвөлгөө хүсч байна. IT хэрхэн программист /software engineer/ болох вэ?

Сайн байна уу? Намайг Алтанбагана гэдэг одоо 21 настай. 5 настай балчир байх үеэсээ аавынхаа ажил дээр компьютерийн гар нүдэж видео тоглоом тоголж анх удаагаа компьютер гэх зүйлтэй танилцаж байсан . Анхныхаа компютерийг 12 настайдаа замын боржур хийдээг хятад компанид сар гаран хар ажил хийж pc тоглоомын газрын ахаас шалан байж хуучин pentium 4 компютер өөрийн хөлсөө урсгаж авч байлаа. /Одоо бодход тэр жаахан хүүхдэд хүнддэх ажил байж гэж бодно. Ёстойл дур байждээ/ Нэг өдөр тоголж суутал ээж маань компютерийн процессор дээр шингэн юм асгачихсан чинь пэс пас хийгээл утаа савсаал явчлаа. Миний гайхах харамсах зэрэгцээд их сонин юм болсон. Тэгээд өнөөхөө харж суугаал асахгүй дэлгэцрүүүгээ хархаар гуниг төрөөд л хэцүү байж билээ. Тэгээд автирк гаргаж ирээд өнөөхөө ухаж эхэлсэндээ тэр цагаас хойш компьютерийг өөрийнхөө биеийн нэг хэсэг шиг мэдэрдэг болсон. Компьютерт маань асуудал тулгарах тутамд асуудлыг шийдэж байлаа тэр нь ч надад мэдээллийн технологийн салбарыг сонирхох болсны шалтгаан болсон байх гэж боддог. Дээр дурдсанчлан би одоо 21 настай. 2017 онд ЕБС ээ төгсөөд ШУТИС-МХТС-д хүсэл сонирхолынхоо дагуу элсэн орж байлаа. Сурагчын ширээнээс оюутны ширээ руу бусдын нэгэн адил жам ёсоороо орсон гэхүүдээ. Оюутан болоод үе тэнгийн залуустай нэг танхимд суугаад хичээллэж байхад яг үнэндээ би өөрийгөө голох мэдрэмж төрч эхэлсэн учир нь миний 10 жилд сурсан мэдлэг бусад хүүхдүүдээс доор байсан тул би их ичиж бас өөрийгөө хаана ямар хэмжээнд яваагаа ойлгож байсан. Би 10 жилдээ мат, физикт дургүй еөрнөл унтчихдаг байсандаа бараг хаха. Харин нийгмийн ухааны хичээлдээ сургуульдаа толгой зохьдог олон нийтийн ажилд идэвхтэн байсан. Гэвч миний сонирхол хүсэл эрмэлзэл нийгмийн харилцааны мэргэжлүүдэд биш инженер болох зохион бүтээгч болох хүсэл тэмүүлэл далд ухамсарт минь байсан тул шутис д орсон. Их сургуулиа орхисон шалтгаан нь нэгт. Өөрийнхөө мэдлэгийн байр суурийг ойлгосон хоёрт. Надтай адилхан урсгалаараа явж буй оюутнуудыг хараад би төгсөөд хэн болох билээ монголд байгаа дипломтой хар ажилчдын эгнээнд орох монтел тэди дээр утас засч ком порматалдаг хүн болох вы гэдгээс айсан гуравт. Эдийн засгийн чадамж сул байсан учир нь манай гэрийнхэнд их сургуулийн 1 сая төгрөг гэдэг 2 3 сарын өрхийн хэрэглээнээс давж байлаа.Тиймээс ч би сургуулиа хаяхаар шийдсэн хий дэмий мөнгөө хүнд үр ашигүй өгч ар гэрийхнийгээ зовоож байхаар гары дахиж сайн 10 жилийн хичээлүүдээ судалж байгаад ажил хийж мөнгөтөй болоод дахиж суры гэж бодож сургуулиа орхисон. Тэр цагаас хойш ном шагаасан удаа байхгүй билээ. Сургуульдаа орж мөрөөдлөө биелүүлэх хүсэл цаг үргэлж сэтгэлд минь байдаг байсан боловч нөгөөл мөнгөний асуудлаар хүсэл минь хязгаарлагдаж байлаа энэ хугацаанд ээж маань хөхний хорт хавдартай гээд эм тарианд мөнгө гээд надад боломж гарахгүй байлаа. Одоо ээж маань зүгээрээ эрүүл болсон… Тэгээд яаж зүгээр суухуу гээд 1 жил цэргийн алба хаагаад ирсэн олон аавын хүүхдүүдтэй эх орноо манасан. Энэ 5 сард халагдаж ирсэн. Цэрэгт өнгөрөөсөн цаг хугацаандаа мөрөөдлөө зорилгоо бодож бүхнийг сайхнаар төсөөлж өөрийгөө тайтгаруулдаг зоригжуулдаг байв. Халагдаж ирээд нэг төрийн бус байгууллагад нарийн бичгээр ажилд орсон байгууллагын бичиг цаас, сүлжээ, хэвлэлийн эх бэлтгэх гээд олон ажлыг нь нугалсан гэвч хамт ажиллагсдын хажууд би бол хүнд харуулах юмгүй /дипломчгүй / нэгэн тул надад энэ нь хүнд цохилт болж байлаа. Тэгээд нэгэн хэвийн өдрүүд өнгөрсөөр миний хүсэл мөрөөдөл, гаргах байсан амжилтууд минь цаг хугацаатай цуг улиран одож байгааг хараад ажилаасаа гаргаах шийдсэн. Тэгээд гэртээ хэдэн 7 хоног шаналж суугаа минь энэ. Амьдралын хатууд бууж өгч болох ч өөртөө бууж өгч чадахгүй байгаа тул их сургуульд сурч чадахгүй ч гэсэн өөрөө хувиараа суры гэж бодоод та бүхнээс зөвөлгөө хүсч байгаа юм. Одоо гол асуултаа хэлий…

  1. Програсмист болохын тулд хаанаас эхэлж суралцах вэ?
  2. Ямар ном зохиол уншах вэ?
    /Тийм номнууд уншвал тийм хэмжээний түвшинд очино гээд тодорхой тайлбарлаад өгнөүү/
  3. Интернетээс сурах боломж байгаа юу?
  4. Ямар төрлийн хичээлийг судлах вэ? Мат, физик гэх мэт
  5. Та өдрийн цагийн хувиарлалтаасаа хуваалцана уу. Ажил, суралцах цагаа хэрхэн зохицуулдаг вэ?
7 Likes

Эхлээд front-end чадваруудыг эзэмш. Англи хэл муу бол 1234ээс хичээл ав. Хажуугаар нь хүний хөгжлийн болон зарим романыг унш. Цагийн зохион байгуулалтаа өөрөө бясалгаж байгаад өөртөө таарсаныг төлөвлөж гарга. Мат физик хэрэггүй. Зүгээр л front-end-ээ сурч байхад чинь асуудал гарвал түүнийгээ тэр дор нь гүүглдээд мэдээд яваад бай. Эхлээд маш сайн боловсронгуй төлөвлөгөө гарга л гэедаа. Битгий өөртөө ахадсан том юм тавиараай яг л өөрийнхөө түвшинд эсвэл арай дээгүүр байж болно. За тэгээд амжилт сургууль бол хамаагүйшдээ. Амжилттай хүмүүс ер нь сургуулиа хаяцан гарууд байдаг биздээ. Тиймээс үүнд санаа зоволтгүй. Унах тоолондоо илүү хүчтэй болоод босоод байгаарай.

5 Likes

Өөрийгөө дутуу үнэлж өөрийгөө голж болохгүй. Бүгд л чаддаггүй байж байгаал хичээсний үр дүнд чаддаг болдог шүү дэ. Энэ нь өөртөө маш их саад болж байна гэсэн үг. Өөрийн сөрөг муу бодлууд л чиний дайсан. Орчин тойрны хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэдэг дээр бүү анхаар. Тэд нар чамайг тэр бүр анзаарахчгүй. Чи өөрийгөө голоод хичээл, ажил гэх мэт зүйлдээ бууж өгөөд байх юм бол хэн чамайг үнэлэх билээ. “Би бууж өглөө юу!?” гэсэн бодолтой байх хэрэгтэй. Хэцүүд бууж өгөлгүйгээр гүрийгээд даван туулж байж цаана нь амжилт байдаг. Програмист болно гэдэг бол тэгээл болоод явчихна даа,.

4 Likes

Манай онлайн нэгдэлд тавтай морил Алтанбагана аа :slight_smile: @X-Caly

Цэрэгт явж эх орноо хамгаалсанд тань талархъя :mongolia:

Сурахад л суралцаж чадвал (metalearning) их сургууль төгсөөгүй ч сайхан амьдрах боломжтой гэж би итгэдэг. Гэхдээ мэдээж дипломтой байвал нэлээд ажил хөнгөрөх нь ойлгомжтой (ядаж л том компаниуд анкетыг чинь шууд цаас зүсэгч рүү хийгээд байхгүй). Эхний ээлжинд жижиг газар ажиллаад туршлага хуримтуулж чадвал түүнээс цааш дипломын хэрэг ч нэг их гарахгүй дээ.

Яг яахаа мэдэхгүй байгаа үед шууд түс тас хэрэгжүүлж болох зөвлөгөө л хамгийн хэрэгтэй байдаг.

  1. Хуучин бол шууд С хэл дээр алгоритмын бодлого бодоод л эхэлдэг байсан (эмч нар латин хэл үздэг байсан шиг). Одоо бол би шууд https://www.freecodecamp.org/ -г эхнээс нь дуустал хийж үзээрэй гэж захимаар байна. Ай даа, олон юм сурна шүү. Англиар уншиж сурна, техникийн даалгавар ойлгож сурна, одоо үед хамгийн эрэлттэй байгаа технологиудыг сурна.
  2. Miracle Morning гэдэг номыг заавал унш. Англиар нь уншиж чадахгүй бол Монгол орчуулгыг нь уншиж болно. Чамд урам зориг, арга барил өгнө.
  3. :point_up_2:
  4. Англи хэлийг л сур. Өдөрт ганц л юм хийж чадна гэвэл англиар юм унш. Болдбаатар багшийн зөвлөгөөг унш.
  5. Юм сурна гэдэг өөрөө миний ажил. Орой эрт унт, өглөө эрт бос. Хамгийн хэцүү зүйлсээ өглөө хий. Дэмий юманд цаг, мөнгө бүү үр. Гүйцээ. Амжилт!
12 Likes

Front-end gdeg ni yu ym bol

бичих ур чадвар агуу2 :smile:

mash goy zuvluugu bn.

1 Like

Front end бол ерөнхийдөө веб сайтын энгийн хэрэглэгчид харагдаж байгаа хэсгийг хэлнэ гэж ойлгоход хялбар байх.

Front end developer HTML CSS javascript гэх зүйлсийг хамгийн эхэнд сурах зүйтэй.

HTML бол веб сайтын араг яс л гэсэн үг.

Хөгжүүлэгч HTML ашиглан жишээлбэл энэ сайтын энэ хэсэгт ийм зүйл бичнэ, энэ бол ‘header’ буюу энэ сайтын маань толгой хэсэг харин энэ бол ‘main’ хэсэг үндсэн сайтын маань гол зүйлүүд энэ хэсэгт байрлана гэх зүйлсүүдийг компьютерт ойлшуулж бичиж өгдөг.

Гэхдээ дан ганц HTML бол үнэхээр харагдац дизайны хувьд таруухан харагдана. Тийм учираас CSS гэх зүлийг ашиглан HTML ээр бичсэн зүйлсдээ style оруулж өгдөг. Энгийнээр хэлбэл CSS бол хүний арьс гэж хэлж болно. Түүний цаана HTML буюу араг яс байгаа.

Харин javascript бол энгийнээр хэлвэл хүнээр бол тархи юм. Бид тархиа ашиглаж хөл гар гэх зүйлсэн хөдөлгөж үйлдлүүдийг хийдэг шүү дээ яг л тэрэн шиг javascript маань веб дээр ажилдаг байх нь.

Миний хувьд одоохондоо javascript ийг сайн сураагүй байгаа болхоор сайн зөвлөж чадахгүй байна xD мэддэг нэг нь байвал миний хэлсэн дээр дэлгэрүүлээд хэлээд өгөөрэй бүгдэд нь амжилт.

6 Likes

сайхан зөвлөгөө байна.
англи хэлийг цэгцтэй сайн сурмаар байдаг.хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй юмаа.
миний англи хэлний түвшин гэж одоогоор хагас галзуу юм л байна.
уншина.ерөнхийд нь ойлгоно.ярина гэж бол байхгүй.ярихдаа тулвал та та тунга-дна.
тэхдээ вэб тестлэгч хийж байгаа болохоор ярих шаардлага бараг гарахгүй нь сайхан юм даа

1 Like

@tseegii

Цэгцтэй сайхан сурна гэдэг ч бүрхэг ойлголт шүү :grinning:

Энэ түвшинд сайн сонсож эхэлвэл зүгээр байх аа. Аудио номнууд сонсоод үз. Хэдэн арав, хэдэн зуун цагийн аудио номнууд сонссоны дараа аяандаа Англи хэл чиний далд ухамсарт суугаад эхэлнэ. Англиар зүүдэлдэг ч тохиолдол бий.

Яг нарийн нюанс, ямар үгний дараа ямар үг хэлэгддэг вэ зэргийг ингэж харьцангуй хялбархнаар сурах боломжтой - хагас галзуу түвшинг чинь бүрмөсөн галзуу болгоно шүү :sweat_smile:

Тэгээд дээр нь бичээд байх хэрэгтэй. Өдөр бүр сонссон зүйлсээсээ бага багаар тоймлоод, буруу зөв нь ч хамаагүй бичээд л бай.

https://www.freecodecamp.org/ шиг java хэлний чадвараа сайжруулдаг сайт байдаг уу

1234.mn java spring hicheel bsn shu

1 Like

1 ийм цуврал бичлэг хийсэн.
Хэрэг болж магад.

Хөгжүүлэгч болох зам #Хөгж101

1 Like