Одоо NYC д програмистын ажил хийдэг. Удахгүй нутаг буцах гэж байгаа яаж ажилаа аваад нутаг буцах талаар мэдлэгтэй болмоор байна. Юун дээр анхаарах ёстой байдаг юм болоо.
Манай онлайн нэгдэлд тавтай морил!
Хэд хэдэн юмнаас шалтгаалах байх аа:
- Одоо зайнаас ажиллаж байгаа юу? (яг оффис дээр очилгүйгээр)
- Компанид чинь өөр улсаас зайнаас ажилладаг ажилтнууд бий юу?
- Ямар хэмжээний компани вэ? (10 → 50, 100 → 200 хүнтэй гэх мэт)
- Ажил олгогчтойгоо ямар харилцаатай вэ? (найрсаг? энгийн? хүйтэн?)
- Сүүлийн 6 сар гэрээсээ ажиллаж байна. after covid-19
- Манайх Герман, Канад, япон, австралд салбартай.
- Манайх ойролцоогоор 1300 орчим ажилтантай гэхдээ after covid-19 500 хүн халагдсан байсан.
- Менежэртэйгээ харилцаа сайтай чухал прожектуудад их оролцсон.
Гол асуудал ерөөсөө нутаг буцах болон өөр цагийн бүсээс ажиллах талаар ярилцаагүй байгаа.
Ммхн,
Тэгвэл одоо ярилцах л үлдсэн юм байна даа.
“Өөр цагийн бүсээс ажиллаж болох уу?” гэж биш “уян хатан цагийн хуваариар ажиллаж болох уу?” гэж асуувал арай зүгээр байх (Монголд ирчхээд зүүн эргийн цагаар ажиллана гэдэг эрүүл мэндэд халгаатай). Гол нь нутаг буцсанаараа, уян хатан хуваариар ажилладаг болсноороо бүтээмж чинь буурахгүй, харин ч илүү бүтээмжтэй ажиллана гэдгийг л ойлгуулах хэрэгтэй болов уу.
Тэгээд ойлголцсоны дараа цалин хөлс, татвар энэ тэрээ яаж шийдэх вэ гэдэг асуудал урган гарах нь дээ .
Эсвэл бүүр сөрөг талаас нь харвал аль хэдийн 500 хүн халчихсан байхад нь дэлхийн нөгөө талаас ажилламаар байна энэ тэр гэж хэлээд бүүр ажлын байраа эрсдэлд оруулчхаж ч магадгүй л юм
Яаж ч шийдэгдсэн гэсэн энэ их бусдад сургамжтай тохиолдол болох нээ
харин сургамжтай зүйл болох байх. Ер нь энийг уншиж байгаа бусад залуусдаа хэлэхэд монголдоо аль болох их зүйлийг сураад монголоосоо ажиллаарай. Гаднийхантай ажилхад гол нь хэлсэндээ хүрдэг байх цаг барьдаг байхад яваандаа болно доо. Анх америкт ирчээд миний мэдлэг энд үнэлэгдэж чадах болов уу гэж их эмээдэг байсан. Гэтэл миний мэдлэг эндхийн түвшинээс илүү гарсан уу гэхээс дутуу байгаагүй шүү монголчууд чадвартай гол нь хичээгээд оролдоод үзээрэй.
Сонинбаяртай яг ижил нөхцөлд байгаа юм байна. Он гараад монгол явах бодолтой байгаа. Сонинбаяр хэзээ явах вэ? Чиний туршлагыг сайн хараад байж байхаас Би түрүүлж явбал бас бичээд үлдээнэ ээ.
Сайн байна уу Мөрөн,
Би өнөөдөр даргатайгаа цаг авч байгаад ярилцаж үзлээ. Ер нь бол болно дэлхийн хаана байх нээх бол хамаагүй гол нь цагийн зөрүү гээд тэгээд тэр талаар ярилцалаа. ер нь бол салбар байдаг газарлуугаа явуулах сонирхолтой байдаг юм байна. Гэхдээ дахиад ярилцахаар болсон.
Баярлалаа.
Hey Сонинбаяр,
За би бас өчигдөр ярилцаж үзсэн. UK-д оффистой байдаг болохоор тийш нь шилжүүлэх боломжийн талаар асууж ярилцсан. Яг л адилхан голцуу цагийн зөрүүний асуудал л байна. Канад болон Монголын цагийн зөрүү 13 байгаа болохоор удаан хугацаагаар одоо байгаа компанидаа ажиллах боломж бараг байхгүй л гэж байна. Дээд түвшний менежер болон хүний нөөцтэй ярьж үзье гэнэ. Харж л байя.
Сайн уу Мөрөн,
Ингээд харахад монголоос удаан ажиллах боломж бага юм шиг харагдаж байна, түр хугацаагаар гэвэл аргалж болмоор санагдсан. Тэр чигтээ монголоос гэвэл яваандаа ажилгүй л болох юм байна гэж бодсон.
энэ татварыг нээрээ яаж шийддэг вэ?
Бас эргээд өөрөө Монголд сайн дураараа татвар өгдөг үү (хувиараа гэдэг хүмүүс шиг)
энэ татварыг нээрээ яаж шийддэг вэ?
Бас эргээд өөрөө Монголд сайн дураараа татвар өгдөг үү (хувиараа гэдэг хүмүүс шиг)
Яг тэр талаар энд ярилцсан байгаа шүү