Өсөхбаяр Програм хангамжийн инженер

Сайн байна уу Намайг Өсөхбаяр гэдэг. МУИС-ийн Мэдээлэл Компьютерийн ухааны тэнхимийн 4р курсын оюутан. Зорилго мөрөөдөл гэвэл салбарынхаа түвшинд улс орондоо хэрэгтэй зүйл зүйл хийх, технологийн тусламжтайгаар нийгэи, эдийн засгийн шинэчлэл хийх. Гэрээсээ ажиппах сонирхол хэдэн жилийн өмнөөс байсаар ирсэн. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгт би нэлээд дотогшоо, бусдад өөрийгөө илэрхийлэх тал дээр асуудалтай нэгэн. Ямар нэг байгууллагад уусч, дотор нь орж ажиллана гэдэг миний хувьд тийм ч амар эд биш. Мэдээж багаар ажиллах гэдэг их чухал. Гэхдээ миний ажиллах болон сурах арга барил илүү бусдаас сонсож, сонссондоо дүгнэлт хийж, өөрөө өөртэйгөө ажиллахад их цаг зарцуулах юм байна гэдгийг ойлгосон. Таны нийтлэл, документуудыг уншиж үзээд, ментороо болгох хүсэл эрмэлзэл маш их төрсөн тул хүсэлтийг махнь хүлээн авна уу

1 Like

Манай онлайн нэгдэлд тавтай морил :slightly_smiling_face:

  1. Одооноос англи хэлээ илүү сайжруулж эхлэх хэрэгтэй.
  2. Сургуулиа төгсөөд ямар нэг газар ажиллаж үзвэл их зүгээр. Хийхэд хамгийн хэцүү санагдаж байгаа зүйлс чинь л чамайг шинэ түвшинд гаргана. Айдастайгаа нүүр тулж үз, хүмүүстэй ажиллаж, нөхөрлөж, загнуулж, “нусаа хацартаа нааж” үз. Гол нь зөв уур амьсгалтай газар ажиллаж үзэх хэрэгтэй. Дахиад нэг их сургуульд сурахын дайтай зүйлсийг сурч авна шүү.
  3. Өдөр бүр, бага багаар ур чадвараа сайжруулах гэж оролд.
2 Likes

Баярлалаа, дээрх зөвлөгөөнүүдийг хүлээн авлаа. Надад нэг асуудал байдаг юм. Би Attention deficit hyperactivity disorder ( ADHD) анхаарал амархан сарних эмгэгтэй нүүр тулаад хэдэн жил болж байгаа юм л даа. Яг хэзээнээс гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан сүүлийн үед дээрдэж байгаа. Гэхдээ энэ н эмгэг надад нэг зүйл дээрээ удаан хугацаанд төвлөрч ажиллахад их саад болдог байсан. Хэрхэн анхаарлаа сарниулахгүй нэг зүйл дээрээ удаан хугацаанд төвлөрч сурах тал дээр таны зүгээс өгөх зөвлөгөө?

Яг ADHD -тэй гэдгээ оношлуулж мэдсэн бол мэргэжлийн эмчид л хандах хэрэгтэй байх.

Хажуугаар нь амьсгал дээр төвлөрдөг бясалгал тогтмол хийвэл ч зүгээр байж магадгүй. Чадвал энэ номыг олж үзээрэй:

image

5 Likes