Монголд гадаад сайтуудаас олсон орлогынхоо татварыг хэрхэн төлөх вэ?

Сайн байна уу! Би өөрөө нэг жижигхэн indie тоглоом хийж зарах бодолтой байгаа юм аа. Тэгээд татварын талаар хэдэн зүйл тодруулах гээд.

  1. Steam, Patreon гэх мэт сайтуудаар байршуулы гэхээр Монгол АНУ-ын давхар татварын гэрээнд байдаггүй юм байна. Сайтуудаас Уншхад W-8BEN хуудас бөглөөд, хориг тависан улсуудаас бусдад нь зөвшөөрдөг гэх юм. Энд Монголын талаас яаж ханддаг вэ? Тийм орлогоноос татварт бүртгүүлж болох уу?
  2. Steam ялангуюа Paypal ашигладаггүй шууд данс руу нь мөнгийг нь шилжүүлдэг юм байна. Гадаадад Монголоос ажил эрхэлдэг бол цалингаа хэрхэн авдгаа хуваалцааж. TDB банканд олон улсын данстай байхад болох уу?
  3. Facebook, Twitter, Youtube, Instagram, Tiktok гэх мэт саятуудаар Монголд орлого олж байсан, эсвэл мэдээлэлтэй хүн байвал татвараа яаж шийдсэн бас ямар замаар мөнгөө авсанаа хуваалцааж.

Жич. 2 Билүү 3 жилийн өмнө нэг Paypal-аар Монголд орлого олхыг зохицуулдаг болгоно гээд УИХ-аар яригдаж байсан, тэр одоо юу болсоныг мэдэж байгаа хүн байна уу?

Сайн байна уу? Манай онлайн нэгдэлд тавтай морил @Batmandakh

Гадаадад Монголоос ажил эрхэлдэг бол цалингаа хэрхэн авдгаа хуваалцааж. TDB банканд олон улсын данстай байхад болох уу?

Тэр талаар энд нэлээд бичсэн байгаа: $ USD => MNT ₮ / Төгрөг-Доллар шилжүүлэх асуудал - #4 by zolbayar

2 Билүү 3 жилийн өмнө нэг Paypal-аар Монголд орлого олхыг зохицуулдаг болгоно гээд УИХ-аар яригдаж байсан, тэр одоо юу болсоныг мэдэж байгаа хүн байна уу?

Тэрийг ч том банкууд л хийж чадах байх. Гэхдээ одоо Wire Transfer нэг их удахаа больсон байна лээ. Заавал PayPal Receive нэвтрэхийг хүлээх нэг их шаардлага байхгүй дээ :slight_smile: