Гэрээсээ Гэрэлт!

Яаж дасгалжуулагчтай болох вэ? (Яаж намайг ментороо болгох вэ?)

Та дараах шаардлагуудыг хангасан постыг энэ хэсэгт оруулаарай:

  1. Өөрийгөө товч танилцуулах (сургууль, мэргэжил, мөрөөдөл)
  2. Яагаад гэрээсээ ажиллах гэж байгаа юм бэ? гэдэг асуултанд хариулах
  3. Гарчиг дээр нь “Нэр - Гэрээсээ ажиллах мэргэжил” -ээ бичих
7 Likes

Сайн байна уу?

21 настай төөрсөн нэгэн. Дунд сургуулиа төгсөөд ШУТИС ҮТС-д интерьер дизайны чиглэлээр 1 жил сураад, миний хийх ёстой зүйл мөн эсэх, цаашдаа энэ чиглэлээр явбал сэтгэлд минь нийцэх эсэх гээд олон сэтгэл зүйн тогтворгүй байдлын улмаас сургуулиасаа түр завсарласан.
1 жилийн хугацаанд гэртээ байж өөртөөгөө нүүр тулж стресс, гутрал, еморол, туйлдаа хүртэл сэтгэл зүйн асуудалтай нүүр тулж одоо л түүнтэйгээ эвлэрэн ирээдүйн талаарх бодох ухаантай болж байна.

Ямартайч цаашдаа дизайнер гэх тодотголоосоо үл гажихаа ойлгосон тулд энэ чиглэлээрээ явмаар байна. Гэтэл мэргэжил болон ирээдүйдээ огт анхаарч байгаагүй би, юунаас эхэлж яаж явахаа мэдэхгүй цагаан цаас шиг тул чиглүүлэг хэрэгтэй байгаа юм аа.

1 Like

Сайн байна уу, @hln
Манай онлайн нэгдэлд тавтай морил :slight_smile:

Сууриасаа л эхлэх хэрэгтэй дээ.

  1. Чи ямар хүсэл мөрөөдөлтэй вэ? Зүгээр л гиюүрчихсэн байж байхад чинь ямар бодлууд толгойд орж ирдэг вэ? Өдрийн бодол, шөнийн зүүд болсон зүйлс бий юу?
  2. Тэр зүйлдээ хүрэхийн тулд чамд ямар ямар ур чадвар, хэр их хэмжээний хөрөнгө, цаг зарцуулах хэрэгтэй болох вэ?
  3. Ур чадвараа яаж сайжруулах вэ? өдөр бүр яг юу хийвэл өөрийнхөө ур чадварыг дээшлүүлэх вэ?

гэх мэтээр том хүсэл мөрөөдлөө яг өнөөдөр хийж болох ганц алхамд хуваагдтал нь задлаад, жижиглээд үзэх хэрэгтэй - бал цаас барьж байгаад. Тэгээд үзэхэд л “хандах зүг” өөрөө тодорно доо. Энэ талаар энд бас бичсэн: Өдөр бүр бага багаар: Өдөр тутмын зуршлын хүснэгт ашиглах тухай

1 Like

Сайн уу?
Би 40 нас хүрч байна. Өмнө нь маркетинг мэргэжлээр төгсч ажиллаж байгаад үнэхээр их сонирхдог болохоор мэргэжлээ сольж програм хангамж чиглэлээр сурч сая төгссөн. Хэдэн газар ажлын анкет бөглөсөн ч наснаас болоод авахгүй байх шиг байна. Уг нь Figma, Photoshop, Bootstrap,Jquery, JS, React, NodeJS, MongoDB, SQL ашиглаад сайт хийх чадвартай болсон боловч гэрээсээ яаж ажиллах учраа олохгүй байна. Бага зэрэг практик бас шаардлагатай байна. Гэрээсээ гадны төсөл дээр ажилладаг болчихвол их сайн байна. Тусалж дэмжинэ гэж итгэж байна.

1 Like

Сайн байна уу, манай онлайн нэгдэлд тавтай морил @Xero :slight_smile:

Хөөх, айхтар зориг гаргаж мэргэжлээ сольсон байна шүү. Шууд эндээс ажлын зар хараад, өөрийнхөө ур чадварт тохируулж шүүгээд, санал явуулаад эхэлвэл дээр - Амьдрал дээр ямар чиглэлийн ур чадвар шаардлагатай байгааг харна, шууд англиар хүмүүстэй харилцаад эхлэх болохоор туршлага хуримтлагдана шүү.

https://developers.turing.com/ -ийн даалгавруудыг ажлаад үзэхэд бас зүгээр. Тэнцвэл туршилтын маягаар нэг төсөл бас хийлгэдэг - тэрийг нь хийгээд үзвэл бас их юм сурна.

Гэхдээ эхний ээлжинд яаж ийж байгаад Монголдоо ажиллаад үзчихвэл ч зүгээр…

1 Like

Гайхахаар зүйл биш маш зөв шийдвэр гаргажээ. Дуртай сонирхолтой зүйлээ хийхийн тулд тодорхой хэмжээний эрсдэлээс айлгүй шийдэж чадсан байна. Хийж чадаж л байвал нас ямар хамаа байна. Жинхэнэ хүний чадварыг үнэлж юм хийлгий гэсэн газар бол нас хамаарахгүй гэж бодож байна. Амжилт хүсье :wink:

2 Likes

Мөнхбаяр 28.7 настай - Aspiring Full Stack Developer // I go by MuGi

1: Товчоор("Bangalore University of India", "Software Engineer", "Говьд мод тарих");

2: Олон жил хоосон мөрөөдөл байсан ч түлхэц өгөх шалтгаануудтай болсон…

  • Гэр бүлтэй боллоо :heart_eyes: :smiling_face_with_three_hearts: //эхнэр
  • Дараа жил гэж хэлэх тоо улам бүр бага болоод байгаа :sweat_smile:
  • Ойр дотнын хүмүүсээ халамжлахад МӨНГӨ хэрэгтэй :money_mouth_face:

3: Миний ментор болбол Англи, Монгол хэл хольж бичихгүй, хүмүүсийн уурыг хүргэхгүй хүн болно.

2 Likes

Энэ хэсэгт оруулах постын шаардлага хангасан болов уу?

Уг нь шууд тэндээ шинэ пост байдлаар оруулах учиртай юм шүү :slight_smile:

Ингээд шилжүүлчихлээ

Сайн байна уу ? Таньтай утсаар ярих боломж байдаг болов уу ?

Байхгүй :grin:

Хүн болгонтой нэг бүрчлэн чат бичээд, утсаар яриад байхаар тэр харилцан ярианаас өөр бусад хүмүүс үр шим хүртэж чаддаггүй. Харин манай энэ сайт дээр харилцаад явбал ирээдүйд яг адилхан асуудалтай хүмүүс шууд шийдлээ харах боломжтой гэсэн үг

1 Like

Сайн байна уу?
Тэмүүжин гэдэг
Одоо дөнгөж ахлах ангиа төгсөж байгаа Чөлөөт цагаараа зураг зурж Design гаргах сонирхолтой учраас Graphic design-ны мэргэжилээр ШУТИС-д элсэхээр зорьсон Graphic design-ы курст сууж байсан болохоор ердөө анхан шатны мэдлэгтэй Мэдлэгээ ахиулсаар ирээдүйд хийх гэж буй ажил бол Найруулагч ба Animator юм.

Бас дан ганц Graphic design гэлтгүй Fashion design, Interior design, Architecture гэх мэт мэргэжилүүдыг эзэмшихийг зорьж байгаа

Яагаад гэрээсээ ажиллахын хүссэн бэ гэхлээр Их сургуульд орсноор мэдэх ёстой агуулгаа мэдхээс гадна давхар гэрээсээ ажиллаж Practice чадвар эзэмшсэнээр ажилын байранд илүү чадварлаг байна гэж бодсон юм.

2 Likes