Жаргалсайхан - Программ хангамж

  1. Одоогоор Японы коллежид ( National Institute of Technology, Ishikawa College) цахилгааны инженер мэргэжлээр сурж байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр Phd хүртэл сурна гээд шийдчихсэн байгаа. :grin:
    Мөрөөдөл - Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, Монголыг 100% СЭХ -ээс эрчим хүчээ хангадаг орон болгох. :star_struck:

  2. Суралцах үеийн санхүүгийн асуудлаа шийдэх (ресторан гэх мэт газар ажиллаж цагаа үр бүтээлгүй өнгөрөөмөөргүй байгаа), ажил хийж (data analyst гэх мэт өөрт хэрэгтэй сонирхолтой) туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлмээр байгаа. :smiley:

2 Likes

Манай онлайн нэгдэлд тавтай морил! :slightly_smiling_face:

Дэлхий ертөнцөд хэрэгтэй, их гоё мэргэжлээр сурж байгаа юм байна.

Өөрт чинь өгөх зөвлөгөө Данна -д өгсөн зөвлөгөөтэй их ойролцоо байх шинжтэй. Гэхдээ яг өөрийнхөө цаашид ажиллах чиглэлээс өөр чиглэлд цагийн ажил хийнэ гэвэл жаахан цаг алдах байх даа.

Японы freelancing системүүдийг ашиглавал арай өрсөлдөөн бага байж магадгүй. Бас Англи хэлтэй бол English ↔ Japanese орчуулгын ажлууд ч их байдаг байх.

Аль болох үндсэн мэргэжилтэйгээ төстэй ажил хайвал их зүгээр. Эхний ээлжинд өөрийнхөө хийж болох ажлуудыг олоод жагсаалт гаргачих, тэгээд шаардагдах ур чадвараа хөгжүүлж эхлэх хэрэгтэй.

1 Like